MamyPoko брэнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхийг дэмжиж, нярайн 10 мянган малгай оёуллаа

MamyPoko брэнд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин, 18 сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг малгай оёулжээ.
Тус төрийн бус байгууллага нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг дэмжин ажилладаг бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн бие бялдар, авьяас чадвар, оюун санааг хөгжүүлэх, тэдэнд тусалж, нийгэмшүүлэх зорилготой юм.

Ээлтэй ертөнц төрийн бус байгууллага нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага билээ. Тэгвэл MamyPoko брэнд тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, нярайн малгай үйлдвэрлэхэд хамтран ажилласан байна. Тус малгай нь сар бүр дөнгөж төрсөн 3000 нярайд анхны бэлэг нь болон очдог юм.

MamyPoko брэнд нь нийгэм рүү чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлж, тэдгээрийг дэмжин ажилласаар ирсэн. Өнгөрсөн сард нярайн хуурайлах ширээ БЗД-ийн 26-р хороонд байрлуулж, тус хороонд нярайн вакцинд хамрагдах, хүүхдээ хуурайлах тав тухтай орчин бүрдүүлж өгсөн.
Мөн өнгөрсөн оны зургаадугаар сард “Шинэ өлгий” аянд нэгдэж, 400 ширхэг өлгийг төрөх эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн билээ. MamyPoko брэнд нь энэ мэтчилэн эх үрд зориулсан, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх бөгөөд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн бүх хүрээг хамран ажиллахаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээжүүдийн шилдэг туслагч шүү, баярл�##�аа mamypoko
Нярайн м�##�гай нтр өглөг нь хөөрхөн ш дээ, төрөхөд бэлдэж амжилгүй орсон эсвэл м�##�гайг нь мартсан ээжүүдэд их хэрэг болдог
Manai huugiin m#lgai odnoo boltol hadgalagdaj aidag sh Dee, ulbar Shar ungutei mamypoko gedeh bichihtei.