Сошиал трэнд

“Өвс” татахыг өөхшүүлсэн комедиан

Өчигдөр /2019.09.19/ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн үеэр:

“2019 оны эхний 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна” гэх харамсалтай тоо баримтыг дэлгэсэн.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн уг асуудлын талаар “Comedy lab” клубын комедиан Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа “Өвс татахыг нь зөвшөөрөөч” гэх агуулга бүхий байр суурь илэрхийлсэн.

Улс орон нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой нийтээрээ тэмцэхээр аян эхлүүлж, залуусын сэтгэлгээнд эерэгээр нөлөөлөхөөр хичээж буй энэ үед залууст үлгэр дууриалал болох ёстой олны танил эрхэм ийн бичсэн нь  өвс татдаг хүүхдүүдийг өөхшүүлсэн, уруу татсан гэж олны шүүмжлэлийг хүлээгээд байна.

Тэрбээр энэ үйлдлээ “Хэмжээ хязгааргүй томорч буй далд бизнесийг яах вэ, хорьж хаах хэрээр өндөр ашигтай бизнес болно, мөнгө их олно, түүгээрээ улам олон хэрэглэгчтэй болох үйл ажиллагаа явуулна, хууль хүчний байгууллагыг худалдаж авна, дэлхий яваад үзээд туулчихсан шүү дээ, уг нь” хэмээн тайлбарлажээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hmm
Hmm
9 сар 19, 2019 14:42

Arichin mongolchuudaa yaaya gej baihad alchihiishuu

Зочин
Зочин
9 сар 20, 2019 20:51

хуулийн хариуцлага хүлээлгэ. ЗҮГЭЭРГҮЙ болоол ийм мэдэгдэл хийж байгаа байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button