Мөчлөгөөс хамаарч эмэгтэй хүний “сарын тэмдэг” сард хоёр ирэх боломжтой

Эмэгтэй хүний сарын тэмдэг тогтсон нэг өдөр ирэх албагүй бөгөөд мөчлөгөөс хамаарч зарим хүнд сард хоёр удаа, зарим хүнд огт ирэхгүй байх тохиолдол гардаг.
Sofy брэнд нь Favway болон АСЭ эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Сугармаатай хамтран өсвөр насны охидод зориулан “Wings club” эрүүл мэндийн цуврал контент бэлтгэн хүргэж эхэлсэн. Охид сонирхсон асуултаа Sofy Mongolia хуудсанд байрлуулсан линкээр орж асуун, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах боломжтой юм.
Эмэгтэйчүүдийн ариун цэвэр, бэлгийн боловсролын талаар охид тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Улмаар эргэн тойрны хүмүүс, найзууд, цахим ертөнцөөс мэдээлэл авдаг. Гэвч энэ дунд баталгаагүй, худал мэдээлэл олон байдаг бөгөөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь чухал юм. Тэгвэл тус контент нь охид мэргэжлийн эмчтэй ярилцан, хүмүүсийн дунд түгээмэл байдаг асуултын талаар ярилцсан сонирхолтой нэвтрүүлэг болжээ.
Wings club цувралын эхний дугаарт сарын тэмдэг яагаад ирдэг, зарим хүнийх яагаад бусдынхаас илүү өвдөлттэй байдаг зэрэг олон чухал асуултад хариулсан байна. Та бүхэн энэ мэт сонирхсон асуултаа Sofy Mongolia хуудаснаас хүлээн авах боломжтой.
Wings club нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл: https://www.facebook.com/sofymongolia/videos/681744083137429
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар хөөрхөн юм бэ, биднийг жаахан охин байхад ингээд сонсох зүйлс байдаг байсан бол сайхан байхгүй юу
Аймар өвдөж ирдэг байсан, тэгээл эмчээс авсан гээд нэг эм уулгана нөгөөх нь хэл б�##�айруулаад мэдээ �##�дуулчихдаг байж билээ ????
одоо ч хөгжөөд амар болж ээ, уха�##�аг утас л байхад хаанаас ч юуг ч үзэх боломтой болж