ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи 27,100 Украины дүрвэгчийг хүлээн аваад байна

Их Британийн визний шинэ хөтөлбөрийн дагуу 27,100 орчим Украины дүрвэгч тус улсад ирсэн хэмээн “The Guardian” дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Британийн Засгийн газрын мэдээллээс эш татан мэдээлжээ.

Шинэ хөтөлбөрийн нэг хэсгийг гэр бүл, хамаатан садангийнх нь хэн нэгэн Их Британид амьдардаг, Британийн иргэншилтэй украинчуудад зориулагдсан аж. Өнгөрсөн гуравдугаар сард шинэ хөтөлбөрийн хоёр дахь явц хэрэгжиж эхэлсэн ба үүнд Британийн нутаг дэвсгэрт амьдардаг ивээн тэтгэгчийн тусламжтайгаар тус улсад нэвтрэх боломжтой Украинчуудад зориулсан хөтөлбөр юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, Украинд дайн дэгдснээс хойш буюу хоёрдугаар сарын 24-өөс хойш нийтдээ 5,372,854 хүн Украинаас дүрвээд байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button