Ж.Хунан: Хараат бусаар, бие дааж ажиллах ёстой ХЭҮК-ын төсвийг 700 саяар танасан

ХЭҮК-ын дарга Ж.Хунантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ХЭҮК хүний эрхийг хамгаалж, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг бүтэц. Гэтэл төсвийг нь хоёр дахь удаагаа танаж байгаа нь буруу гэдгийг УИХ-ын зарим гишүүд байнгын хорооны хурал дээр ярьж байсан. Энэ жилийн танай төсөв хэд вэ?
Хүний эрхийн байгууллага байгуулагдаад 21 дэх жилтэйгээ золгож байна. Анх 2001 онд НҮБ-ын төслийн дэмжлэгтэйгээр байгуулж, үйл ажиллагаа эхэлж байсан. Тэр үед есөн хүний бүрэлдэхүүнтэй, санхүүжилт нь олон улсын байгууллагын дэмжлэгээр явж байсан.
-Өнөөдөр ХЭҮК чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны хувьд өргөжсөн. 2022 оны батлагдсан төсөв бол 3.2 тэрбум байсан. Өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангуй нэмэгдсэн. 2021 онд манай төсөв 1.4 тэрбум байсан. 2022 онд 3.2 болгож, УИХ, Засгийн газраас нэмж өгсөн сайн талтай. Харамсалтай нь ковид цар тахлын нөлөө, Украйны нөхцөл байдалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Үүнтэй холбоотойгоор төсөв тодотгож байна. Мэдээж бид төсөв тодотгоход хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ дайн байлдаан, онцгой байдал үүссэн ч хүний эрхийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хүний эрх, эрх чөлөө хангагдаж, хамгаалагдах ёстой. Тиймээс шаардлагатай төсөв ямар ч тохиолдолд байх ёстой юм.
-Саяны төсвийн тодотголоор танай төсвийг хэдэн төгрөгөөр танасан бэ?

-Сая хоёр дахь удаагийн төсвийн тодотголоор 370 орчим сая төгрөг хасагдсан. Бүхэлдээ худалдан авалтын төсөв байгаа юм. Худалдан авалтын төсөв энэ жил яагаад тусгасан бэ гэхээр 2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсан. Үүгээр шинэ механизм бий болгосон. Гишүүдийн тоог нэмсэн. Дээрээс нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг комиссын дэргэд байгуулсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр батлагдсан Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар шинэ бүтэц байгуулсан. Хоёр гишүүний сонгон шалгаруулалт явагдаж байна. Тавдугаар сарын 03-ны өдөр томилгооны сонсгол хийнэ. 2021 оны 12-р сарын 17-нд батлагдсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар ХЭҮК-ын чиг үүрэг нэмэгдсэн. Шинээр бас нэг нэгж байгуулахаар хуульчилсан. Хүний хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг хүлээж аваад, шалгах шийдвэрлэх, хяналт шалгалт, зөвлөмж шаардлага хүргүүлэх чиг үүрэгтэй.
-Худалдан авалтын төсөв гэхээр эдгээр шинэ орон тоо, нэгжийн ажилчдад зориулах байсан төсөв гэсэн үг үү?
-Тоног төхөөрөмж, худалдан авалтын төсөв мань хасагдсанаар эдгээр шинэ нэгжүүдэд ажиллах хүмүүс томилогдоод авах цалин хөлс, ажиллах орчин нөхцөл хүндрэлтэй байдалд орно. Ажиллах компьютер, ширээнээс авахуулаад шаардлагатай болно гэсэн үг. Гэхдээ 370 орчим сая төгрөг бүгдээрээ тоног төхөөрөмжийн мөнгө биш. 142 сая төгрөг нь тоног төхөөрөмж, тавилга. Үлдсэн мөнгө нь машин худалдан авах мөнгө байсан. Тиймээс үүнийг бид тэвчиж болох зардал гэж хүлээн зөвшөөрч, хасуулсан.
-Эхний төсвийн тодотголоор танай төсвийг хэдээр хассан юм бэ?
-Нэгдүгээр сард хийсэн тодотголоор нийтлэг байдлаар бүх байгууллагын төсвийг 10 хувиар танасан. Энэ хүрээнд 3.2 тэрбум маань 2. 9 тэрбум болсон. Тэгээд саяныхаар 2.5 болж байгаа юм.
-2.5 тэрбум төгрөг ХЭҮК-ийн үйл ажиллагаа, хүний эрх хамгаалах ажилд хүрэлцээтэй юу?
-Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаад, олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг төсөв хөтөлбөртөө найдаад, энэ жилдээ энэ хэмжээний төсвөөр ажиллах боломжтой гэдэг байр суурьтай байгаа. Бүрэн төгс биш. Санаснаар болдог бол хүмүүсийнхээ ажиллах нөхцөл, боломжийг сайжруулахыг л бодож байна. Ялангуяа 21 аймагт 2014 оноос ХЭҮК төлөөлөлтэй болсон. Манай байгууллагын чиг үүргийг аймаг бүрт нэг л хүн хэрэгжүүлж байгаа гэсэн үг. ХЭҮК-т ирдэг өргөдөл гомдол сум, багуудаас хүртэл ирдэг. Тэнд хүрч ажиллахын тулд зардал, төсөв хязгаарлагдмал. Тэглээ гээд чиг үүргээ биелүүлээгүй тохиолдол байхгүй. ХЭҮК-т ирж буй мэдээлэл, гомдол бүрийн араас очиж, ажиллаж байна.
-2021 онд 1.5 тэрбум төгрөг бүр хүрэлцээгүй байжээ дээ?
-Хязгаарлагдмал. Бид хүссэн судалгаа, ажлаа хүссэн хэмжээндээ хийж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Тийм учраас 2022 онд боломжийн хэмжээгээр нэмэгдүүлсэн нь энэ. Манай комиссын төсвийг Хуульзүйн байнгын хорооноос тодорхойллоод баталдаг. Манай байгууллага хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр утгаараа УИХ-ын дэргэдэх байгууллага болох Хуульзүйн байнгын хороо төсвийг нь батлаад Сангийн яам руу нэгтгүүлэхээр хүргүүлдэг. ХЭҮК Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа байгууллага шүү дээ. Тиймээс төсвийн хувьд ч хараат бус байх ёстой юм. Байгууллагын онцлогийг харгалзаад уг нь бол Сангийн яамнаас манай төсөвт хасалт хийхгүйгээр шийдээд явах ёстой юм.

-АЖЛЫН БАЙРЫН БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ГЭХ ЗӨРЧИЛ ИХ ИРЖ БАЙНА-
-Хүний эрхийн зөрчил хэр их гарч байна. Танайх хэр үр дүнтэй тэмцэж байна вэ?
-Хүний эрхийн зөрчил мэдээж гарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэгдсэн. 2021 онд 1188 бүртгэсэн байна. Өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Нэмэгдэх хандлагатай байна. Нэгдүгээрт асуудал их байгаа учраас нэмэгдэж байна. Хоёрдугаарт иргэд мэдээлэлтэй болж байна. Хүний эрхийн зөрчил гэдгийг ойлгодог болсон учраас эрхээ хамгаалахаар ханддаг болсон. Манай комиссын зүгээс жил бүр УИХ-д Үндэсний илтгэл өргөн барьдаг. Тухайн жилд анхаарал татсан хүний эрхийн асуудалд дүн шинжилгээ хийж, судалгаа хийснээ танилцуулдаг. Үүнийг үндэслээд холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авдаг.
-Ковидын үед маш их өссөн гэсэн үг үү?
-Тэгсэн. Ковид хүний эрхийн зөрчлүүдийг ил болгосон. Энэ хэмжээгээр бидний ачаалал нэмэгдсэн.
-Анхаарал татахуйц хүний эрхийн зөрчлөөс жишээ татаж ярьж болох уу. Ковидын үед ихэвчлэн ямар зөрчил гарсан юм бэ?
-Хамгийн түгээмэл зөрчил хөдөлмөрлөх эрхтэй холбоотой байсан. Хатуу хөл хорио, хязгаарлалтууд тогтоосон үед иргэд хөдөлмөрлөөгүй, цалин хөлс, ажлаас чөлөөлөх, ажилгүй байсны тэтгэмж гэх мэт асуудлууд. Түүнээс гадна шударга шүүхээр шийдүүлэх гомдол их байна. Үндэслэлгүйгээр цагдан хорьсон, нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуульзүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй гэх мэт асуудлууд байна. Бид эдгээр асуудлыг өөрсдөө шийдвэрлэх боломжтойг нь шалгаад, шийдвэрлэнэ. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлыг бас манайх хүлээж авдаг. Ингээд гэмт хэргийн шинжтэй байх юм бол цагдаагийн байгууллагад нь шилжүүлдэг.
-Хөдөлмөрийн хуульд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх заалтыг нэлээд чангаруулж оруулж ирсэн. Энэ төрлийн зөрчил хэр их гарч байна вэ?
-Хууль дөнгөж нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Гомдлууд эрс нэмэгдэж байна. Хуулиараа байгууллагууд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой самбар байршуулах, сургалт, сурталчилгаа хийх үүрэг хүлээсэн. Тэр хэрээр иргэд мэдээлэл сайн авч байгаа учраас гомдол их ирж байна. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор ХЭҮК-оос судалгаа хийсэн байдаг. Улмаар энэ асуудлыг шийдэх саналуудаа өгсөн нь шинэ хуульд тусгалаа олсон. Одоо зөвхөн ажлын байранд биш, амралтын газар, ажилдаа ирэх, очих зам, ажлаас зохион байгуулж буй нийтийн болон соёлын арга хэмжээнд хүртэл ямар нэг дарамт шахалт үзүүлвэл бэлгийн даарамтад тооцохоор болсон. Хуулийн хэрэгжилт, үр дүнд тодорхой хугацааны дараа харагдана.
-Орон нутагт хүний эрхийн зөрчил хэр их гарч байна вэ. Танайхаас аймаг бүрт нэг, нэг хүн л байдаг юм байна тийм үү?
-Нийт гомдлын 30 гаруй хувь нь орон нутгаас ирнэ. Гомдлыг хүлээж аваад орон нутгийн ажилтандаа шилжүүлнэ. Манай ажилтан тэнд ажиллаад санал дүгнэлтээ танилцуулаад, хариуцсан гишүүн нь хэрхэн шийдэх, эсвэл холбогдох байгууллагад шилжүүлэх үү гэдгийг шийддэг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОХЬ ЧИНЬ УГААСАА АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЮМ ЧИНЬ
Odoo haraat ajillah yumuu, ugiin yum hiideggui hulgaichuud
Хэзээ та нар хүний эрхийн төлөө ажиллаж байсан юм. Төсвий нь танахаар ажил хийлгэхгүй байна гэх гээд байна уу?!
Хүний эрхийн төлөө мөнгөгүй байсан ч ажиллаж болно гол нь сэтгэл хэрэгтэй.Гэтэл та нарт 2.5 тэрбум төгрөг байр сав хуулийн орчин олон улсын тусламжын багцууд байна.
тансаглах карма�##�аха�##� боднолааа�##�рууд
Нам хүний эрх , хууль зүй , ёс суртахууны ойлголт муутай. Шун�##� ,хүсэл нь өөр хандлагатай.
Zaaval hahuul avahgu bh yostoin tuld undur tusuvtei baih yostoi bish shuu
Энэ байгууллагыг бүр татан буулгав�##� таарна
Эрүүл мэндээ бод.Хүрз барьж мод тарь.
Ugasaa ajil hiidegui bizde
ТАНАХ ЁСТОЙ АЖИЛГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫГ БҮГДИЙГ ХӨӨГӨӨД ЯВУУЛ СДАНУУД
Ta nariig bur tatan buulga hezee.baihdaa henii erhiin telee tegj sain guisen ym ta nar ta nar bol zugeer ulsaar tejeelegj baigaa hashaanii m#lnuud za ymarj hereggui sain targaluul m#l bol idesh ndee idne ta nar bol yund j hereggui heniij huuhdiin hunii erhiig hamgaalj ywaagui sodnomdarjaa chimegee 2 g bol bur haysan 6 n jil hutcdag shu hunii. erhiin baiguulgiin 700,0 say teg tansan ta nart menge egeh ysgui ajil hiideggui humuusd tcalin egdeg uls manaih l bn bas nemuuleh sanaatai hutcdag shuu
Nowshnuudiig bitgii.tatwar telegjidiin menge zartcuul zugeer eersdee ajilaa olj hii.hooloo olj id gee ymarj hereggui heden mangasuud shu de ed tesewee tanah deer edniig tatan buulgaajee hereggui humuus gainuud edend egeh mengeer ardiin huuhduud tcetcerleg bariul taarna
Тэглэ, огт хэрэггүй байгууллага ч юм уу, юү ч юм
ТӨСВИЙГ НЬ 2 ДАХИН НЭМЖ ӨГСӨН БАЙНА. ОДОО АЖЛАА ХИЙ.ЯМАР ХҮМҮҮС ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОГДЧИХООД БАЙГАА ЮМ БЭЭ.МӨНГӨНД ХАНАЖ ЦАДАХГҮЙ ЮМАА БҮСЭЭ ЧАНГАЛ ГЭХЭЭР ҮГҮЙЭЭ ГЭХ
Нүдэнд харагдах гарт баригдах ажил хийчхээд гомдол гарга.
Хятадын эрлийз хүн байх. Хятадад Хунан муж гэж байдаг. Монгол хүнд ийм нэр өгөхгүй л дээ. Тэгээд ч манай эрлийзүүд aлбан тушaaлд очихоороо ажлаа биш мөнгө хөрөнгө хөөцөлдөөд явдаг.