Нийгмийн

Хөгжлийн банкны хэрэгт 42 албан тушаалтныг яллагдагчаар татаж, 18-ыг нь цагдан хорьжээ

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой асуудал үүссэнээс хойш 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар тус банкны эрх бүхий албан тушаалтнууд зээл олгохдоо аж ахуй нэгжүүдэд давуу байдал олгосон, давуу байдал олгосныхоо төлөө зарим албан тушаалтнууд хээль хахууль авсан. Аж ахуй нэгжийн албан тушаалтнууд зээл аваад, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, хөрөнгө мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Ч.Жаргалбаатарын мэдээлж буйгаар одоо зургаан хэрэгт холбогдох нийт 42 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 18 хүнийг цагдан хорьж, найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

олон хүн яллагдагчаар татжээ

Холбоотой мэдээ

Back to top button