СПОРТ
ДАШТ: Ж.Нямсүрэн өнөөдөр өрсөлдөнө

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 6-нд Туркийн Истанбул хотод эхлэн, үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлагад есөн тамирчин өрсөлдөж буй.
Тодруулбал, 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар оролцож байгаа юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Нямсүрэн хүч сорьж, Монголын тамирчдын салхийг хагална. Энэ жил УАШТ-д түрүүлсэн тэрбээр эхний тойрогт Непалын тамирчинтай учраа таарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.