Нийгмийн
Сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж, 1.5 сая төгрөг авсан цагдааг шалгаж байна

АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Улмаар хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх хэргийг шилжүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.