Японд монгол ааруулыг нохойн хоол нэрээр борлуулж байна

Манай улс цагаан идээ буюу ааруул, бяслагыг Япон, Солонгос зэрэг улсад экспортлодог. Тэгвэл Япон улсын зах зээлд ааруулыг нохойн хоол хэмээн худалдаалдаг байна. Тухайлбал, "Амазон" болон тус улсын амьтны хоол, хэрэгсэл худалдаалдаг цахим хуудас, дэлгүүрүүдээр ааруулыг дээрх нэршлээр худалдан борлуулдаг аж.
Ингэхдээ тоо ширхэг, хэмжээ, савлагаанаас хамаарч 15-25 мянган төгрөгийн үнийн ханшийг тогтоожээ. Тодруулбал, Монгол ааруулыг "Нохойн амны зугаа" нэртэйгээр худалдаалдаг бөгөөд худалдан авагчид ам сайтай, эерэг сэтгэгдэлтэй байдаг хэмээн онцолсон байгаа юм.
Энэ кэйсээс харахад, нэг талаас ааруулыг гадны зах зээлд нийлүүлж байгаа үндэсний зорилго гажуудаж буй хэрэг хэмээн харж болно. Учир нь монголчуудын өв соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг болсон цагаан идээний соёл гадны зах зээлд дотоодынх шигээ үүрэг гүйцэтгэж чадахгүй, өөр зориулалтаар хэрэглэгдэж байгаа явдал юм.

Нөгөө талаас гаднын улс орнуудад ааруулыг бидэн шиг хүнсэндээ хэрэглэх үү, нохойн хоолны зориулалтаар хэрэглэх үү гэдэг тийм ч чухал биш. Жишээ нь, зах зээлийн тогтворгүй үед ашиг олж улсдаа орлого оруулж байвал бидэнд л хэрэгтэй хэмээн бичиж, ярьж байгаа хүмүүсийн төлөөл ч байгаа юм. Учир нь Японд зарагдаж байгаа нэршлээр буюу "амьтнаар хазуулдаг кальцаар баялаг тоглоом" зэрэг нэрээр худалдаалагдах нь сайн маркетинг бөгөөд тэжээвэр амьтантай хүмүүсийг олноор нь татах сайн тал болно хэмээн үзжээ. Тиймээс ааруулыг эко бүтээгдэхүүн болгон энэ жишгээр экспортлох нь зөв алхам юм. Япон улсад ааруулыг энэ байдлаар худалдаалж эхлээд даруй хоёр жил өнгөрөөд буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nohoinuudad mash sain baigaliin erdest huns tejeel bolj baigaadaa. Getel mongol huuhduud humuus erdseer dutagdaj yasnii siiregjilt bolood baigaag deer dooroo bodmoor um shig? Sudlaachidiig demjij ajilluulah heregteideg ee.
Япончууд монголд ирэхээрээ ааруул идэж байгаа хүнийг хараад нохойн хоол идэж байна гэх юм бн л даа . Ааруулыг нохойн хоол гэдгийг дэмжээд өв соёлоо уландаа гишгэхийг зөв гээд байгаа нь үнэхээр гутамшиг, мулгуу , ухаанд нь ухна ухархайд нь мөс хөлдсөн ааруул ч үгүй нохой ч үгүй сэтхүйтэй хүнэнэнцэр болтой
энэ ч арай л дэндэж байна шүү. яаж ч бодсон монголчууд нохойн хоол иддэг гэж бодох юм байна л даа. борлуулж мөнгө олж байгаа нь болж байгаа ч үндэсний идээний дээж, соёлоо дээдлэхээ хэзээч умартаж бусадаар доромжлуулж болохгүй байх
Ааруул 15-25к гэнэ. Энд Өмнаговийн зах дээр 30-50к гээд байдаг. Японууд жинхэнэ үнийг нь тогтоож өгчээ. Худлаа үндэсний хоол энээ тэрээ гэж үнэрхэж байхаар бодит үнээрээ зарв�##� таарна
Нохой хэзээ ааруул идэж байсан ?
Vaaxaxa