УЛС ТӨР

АН-ын бүлгийн хурал хойшилжээ

Долоо хоног бүрийн даваа гарагт намын бүлгүүд хуралддаг. Гэвч өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаан хойшилжээ. Тус бүлгийн хуралдаан ирц бүрдэхгүйгээс үүдэлтэйгээр сүүлийн үед байнга тасалдаж, хойшилдог болоод байгаа билээ.

Харин МАН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тэрбээр "УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд зааснаар УИХ 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Зургаадугаар сарын 30 гэхэд 75 хоног гүйцэх ёстой. Гэхдээ долдугаар сарын 08 хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байна. Хэд хэдэн том хуулиуд Засгийн газар болон гишүүд өргөн барьсныг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button