Нийгмийн

ХУУЛЬ: Иргэнийг ажилд авахдаа БАРЬЦАА шаардахыг хориглоно

Зарим нэгэн ААН, компаниуд иргэнийг ажилд авахдаа хөрөнгө, мөнгө, эд зүйлс барьцаалахыг шаарддаг. Тэгвэл хуулиар эл үйлдэл хориотой аж.

Тодруулбал, иргэн Та ажилд орохтой холбогдуулан тухайн Ажил олгогч (хувь хүн, хуулийн этгээд)-оос дараах эд зүйлс, баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг Хөдөлмөрийн тухай хуульд1 хориглосон байдаг. Үүнд:

- Мөнгө;

- Эд зүйл;

- Иргэний үнэмлэх эх хувь;

- Гадаад паспортын эх хувь;

- Хөдлөх (автомашин, мотоцикл гэх мэт тээврийн хэрэгсэл, бусад хөрөнгө) болон үл хөдлөх эд хөрөнгө (орон сууц, хувийн сууц, барилга байгууламж, газар өмчлөх эсхүл эзэмших гэх мэт)-ийн гэрчилгээний эх хувь;

- Бусад хувийн баримт бичгийн эх хувь зэрэг орно.

Дээрх хориглолтыг зөрчин барьцаа хэрэглэсэн хувь хүнийг 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгоно.2 Дээрх зөрчлийг улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу шалган шийдвэрлэнэ.3

[1] Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг.

[2] Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг.

[3] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6.20 дах заалт.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой зөв. Хэрэгтэй мэдээлэл байна

Зочин
Зочин

Айлын машин тэргийг барьцаанд авдаг худ�##�дааны компаниудыг шүүхэд өгвөл ялах юм уу

Холбоотой мэдээ

Back to top button