"Бэлтэс мөрөн" компанийн эздийг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Бэлтэс мөрөн" компанид холбогдох нэр бүхий таван яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн байна. Үүний дагуу яг одоо шүүх хурал болж байна.
Иргэдийн мөнгийг эргэлдүүлж, өсгөж өгдөг гэх "Бэлтэс мөрөн" компанийн үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдөөгүй, тусгай зөвшөөрөл байхгүй байсныг холбогдох албаныхан шалгаж, тогтоосон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгснөөс 12 мянга орчим нь тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан байна. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байна.
Хэрэгт холбогдуулан Бэлтэс мөрөн компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.