Нийгмийн

Ирэх намар сугалаанд азгүйтсэн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа.

Энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төсвийн хэмнэлтийн тухай хууль баталж, 200 тэрбум төгрөгийг гаргаж нийслэлд цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэх санхүүжилтийг шийдсэн.

Цаашдаа хүүхдүүдээ яаж сугалаагүй цэцэрлэгтээ явах вэ гэдэг асуудалд шийдэл гаргах болсон. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн юм бэ гэхээр манайх бүртгэлээ их буруу гаргадаг байсан. Бүртгэл буруу учраас төлөвлөлт буруу. Санхүүжилтийн схем тодорхой болоогүй байсан.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 305 мянган хүүхэд байгаагаас 237 мянган хүүхэд буюу 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана нь 68557 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

Нийслэлд 2-5 насны нийт 141 мянган хүүхэд байна. Үүнээс нийслэлийн 644 цэцэрлэгт нийт 104 мянган хүүхэд авах хүчин чадалтай. Цаана нь 34485 хүүхэд цэцэрлэггүй байна гэсэн үг. Үүнээс хоёр настай нь 24 мянган хүүхэд байна. Тэгэхээр энэ намар энэ хүүхдүүдийн асуудлыг шийднэ. Есдүгээр сарын нэгэн гэхэд энэ 34 мянган хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулна гэж ойлгож болно.

Энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад орно. 3000 хүүхэд авах боломжтой. Хоёрдугаар цэцэрлэгт түрээсэлнэ гэж байгаа юм. Хамгийн өндөр ачаалалтай 26 хамран сурах тойрогт түрээсийн байрнуудын судалгаа авахаар нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Орон сууцнуудын нэг давхруудыг худалдаж авна. Мөн гэр цэцэрлэг буюу байшингаас дутахгүй технологиор баригдаж байгаа цэцэрлэгүүдийг ашиглана.

Мөн байгууллагын цэцэрлэгүүдийг дэмжинэ. Хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь буруу төлөвлөж байсан. Хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг төлөвлөнө. Тэд өөрийнхөө хамран сурах тойргийн хүүхдүүдээ авдаггүй, 30-40 хувьд нь өөр хамран сурах тойргийн хүүхдүүдийг авдаг байсан байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button