Хөгжлийн банкинд 239 тэрбумын өртэй "ТЭЦ-4"-т дахин зээл олгох санал гаргажээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсголын үеэр тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан.
Тодруулбал, Төрийн өмчит ААН-үүд болох ДЦС4, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ гэх мэтэд авсан 762 тэрбумын зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон хэмээж байв. Харин Сангийн сайд Б.Жавхлан энэ мөнгийг төрөөс хэзээ ч төлөхгүй гэж ам гарсан.
Тэгвэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул шууд төр төл гэхгүйгээр дээрх мөнгийг хэрхэн төлүүлж болох гаргалгаа гаргаж, Засгийн газарт танилцуулсан талаар өмнө нь бид мэдээлж байв.
Тухайлбал, Н.Мандуул захирал ТЭЦ-4 ТӨҮГ-ийн хөгжлийн банкнаас авсан 239 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд төрөөс дахин нэмэлт эх үүсвэр олгох хувилбар гаргаж, танилцуулжээ. Тодруулбал, тус станцын есдүгээр уурын зуухыг хийж дуусгахад 20 орчим тэрбум төгрөг төрөөс гаргаж өгөх шаардлагатай байна хэмээжээ.
Та бүхэнд төсвийн мөнгөнөөс төлж болзошгүй болсон ТӨҮГ-уудын авсан зээллийг танилцуулж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэц-4 хүнээ цөөл. 60 тогоочоор яадгийн.Хөвсгөлийн гарааны хүмүүсээ чөлөөлж зөвхөн 1 жилд Хөвсгөл аймгийн 80 хүн ажилд орсон. 800 хүн байхад ханг�##�ттай. 1600 хүн тэжээнэ. 800 хүний жилийн ц�##�ин 30.0 тэрбум. Зээлээ төлөх боломжтой.