МХЕГ "ашигтай" учир Шадар сайдын суудал ҮНЭТЭЙ
Монгол Улсын Шадар сайдын харьяанд МХЕГ, ШӨХТГ, ОБЕГ зэрэг чухал агентлагууд багтдаг. Чиг үүргийн хувьд эдгээр агентлагууд нь олон нийтийн гуйлга, ААН-үүдийн эрх ашиг, гадны зээл тусламж авах хамгийн боломжтой бүтцүүд юм. Тэр ч утгаараа эдгээр агентлагийн даргаар улс төрчид өөрсдийн хүнээ томилуулах ихээхэн сонирхолтой байдаг.
Тухайлбал, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллах үедээ ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Бадралтай ихээхэн "найзархаж" байв. Улмаар Ч.Бадралыг авлигын хэргээр шалгаж, томоохон мөнгөн дүнтэй холбон шалгах үеэр элчин сайдаар томилоод явуулчихсан түүхтэй. Үүнд Шадар сайдаар ажиллаж байх үедээ Ч.Бадралтай дөрөө хоршуулан нөхөрлөсөн У.Хүрэлсүхийн нөлөө өндөр байв.
Нэг ёсондоо тэд хөшигний ард хамтарч "мөнгө хийсэн" гэж хардагдах бүрэн үндэслэлтэй.
Мөнхүү МХЕГ-ын дарга асан Н.Цагаанхүүгийн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд хамаарах оймсны хэрэг гарч, хөөн хэлэлцэх хугацааны хуулийн хулгай хүртэл гарч байв. Нэгэн үес Т.Бадамжунайн ар өврөөр гүйж, албан тушаалд томилогддог байсан Т.Гантулга МХЕГ дээр яагаад тэгж удав. Дэд сайдын албан тушаалаас МХЕГ дээр очиж, үе үеийн сайд нараа аргалсаар саяхан л албан тушаалаа өгсөн.
Энэ мэтээр МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ зэрэг агентлагууд гуйлгадаг, хүнд сурталддаг, танил тал хайлгадаг, дарга нараар яриулдаг бүтцүүд. Шууд харьяанд нь багтдаг гэдэг утгаараа Шадад сайдын суудлын үнэ цэнэ ч үүнтэй нягт холбоотой явсаар ирсэн нь нууц биш.
Тухайлахад, өнөөгийн Шадар сайд С.Амарсайханы хувьд хотын даргын асар их хүн гуйлгадаг, ахуйн хүрээний том эрх ашгууд шийддэг албан тушаалаас УИХ-ын гишүүн болж шок авсан үедээ томилогдсон. Яг ийм шалтгаанаар "хийх ажилгүй" гишүүний суудлаас нь өргөж, Шадар сайдаар томилуулах лоббиг МАН-ын генсек Д.Амарбаясгалан хийсэн гэгддэг.
Өнөөгийн махны дуулиан, "Эмээлт" захын бохир заваан байдлыг МХЕГ-ынхан мэдээгүй өнгөрч байсан уу гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Үүнийг Шадар сайд С.Амарсайхан ч энэ хавар л мэдсэн гэвэл хэн ч итгэхгүй. Тийм бохир байснаараа тэдний авилгын сүлжээ улам бат бэх, илүү ашигтай байсан гэж хардах бүрэн үндэслэлтэй юм.
Нэг ёсондоо МХЕГ байснаараа Шадар сайдын суудал үнэтэй. Эдүгээ нийгэмд бөөн дуулиан үүсгэхээр харьяа агентлаг руу нь чихэх сошиал троЛл хүртэл ажиллуулахаа С.Амарсайханы бангийнхан мартсангүй. Ер нь аль бохир, зарчмын бус, сошиал дэглэлттэй увайгүй үйлдэл С.Амарсайханыг багаас гарах болсныг анзаараад нэг хараарай.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч зөв дүгнэж бичжээ
Амарсайхан ийм авлига авах гэж Амарбаясг�##�анд 3 тэрбумыг төлж сайд болсон
МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ зэрэг агентлагууд гуйлгадаг, хүнд сурт�##�ддаг, танил т�##� хайлгадаг, дарга нараар яриулдаг бүтцүүд. Шууд харьяанд нь багтдаг гэдэг утгаараа Шадад сайдын суудлын үнэ цэнэ ч үүнтэй нягт холбоотой явсаар ирсэн нь нууц биш.
Хотын дарга байхдаа хийхээ хийгээд ханаагүй юм уу
Үнэн2
Ковидын үеэр Амарсайхан тролл баг их ажилуулсан
Одоо Нямбаатарын хүн МХЕГ дарга болсон
Замын үүдийн Отгонсүх Амарсайханд мөнгө хийж өгч байгаа
Энэ ч үнэний ортой. Монголын төр дампуураад удаж байна. Бүгд л луйварчин хулгайч болсон