Нийгмийн

“Прокурорт танилтай, шоронгоос хүн гаргаж өгнө” хэмээн бусдыг залилжээ

Прокурорын байгууллагын нэр барьж, залилан хийсэн этгээдэд шүүхээс ял оноожээ. Тодруулбал, хохирогч М-ийн төрсөн дүү 2019 оны тавдугаар сард хулгайн гэмт хэрэгт холбогдоод цагдан хоригдсон байна. Улмаар ахынхаа найз гэх П гэх хүнд таван сая төгрөгөө залилуулсан байна.

П гэгч нь “Улсын Ерөнхий Прокурорын газарт таньдаг хүнтэй, дүүг чинь хорих ангиас гаргаж өгнө. Ганц хүн сугалах юу ч биш” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийг буюу нийт 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч залилсан байна.

   Тиймээс шүүхээс түүнийг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө амар амар

Зочин
Зочин

Тэгж мөнгө авдаг хүмүүс �##�ь эртнээс байсан

Холбоотой мэдээ

Back to top button