СПОРТ

ЧӨЛӨӨТ БӨХ: Алматыг зорьсон арван тамирчны ес нь медаль хүртлээ

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод болж, өндөрлөлөө.

Манай улсаас нийт есөн бөх медаль хүртлээ. Тодруулбал, эхний өдөр эмэгтэй -50 кг жинд Ц.Намуунцэцэг алт, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Харин Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа алт, эрэгтэй 125 кг жинд М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртсэн.

Хоёр дахь өдөр 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний сүүлийн өдөр 65 кг жинд Т.Тулга алт, 74 кг жинд Б.Бямбадорж мөнгөн медаль хүртлээ. Улмаар Алматыг зорьсон Монголын шигшээ багийн 10 тамирчны 9 нь буюу 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл хүртэн эх орондоо буцахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
6 сар 6, 2022 09:24

Мед�##�ь хүртээгүй Х.Болортуяа арай дэндүү муу байна. Казахстаны ш�##� арчдаг охинд 10:0 -аар ш�##� арчдаг гэхээр

Холбоотой мэдээ

Back to top button