НийгмийнУЛС ТӨР

Я.Содбаатар, Лу.Болд нар Х.Баттулгыг дэмжиж байна уу

АН-ын даргын учир олдохгүй өдөр хоногууд үргэлжилж байна. Хоёр талд "хөшчихсөн" АН-ын нэгдэх найдвар улам бүр багассаар байна.

Хамгийн сүүлд АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх шүүх хурал Дээд шүүхэд болохоор товлосон өдөр тус шүүхийн гадна хоёр талынхны жагсаал болж, бие бие рүүгээ элдэв бусаар харааж ерөөж, "battle" хийж, өдрийг дуусгасан байдаг. Эцэстээ Х.Баттулгын талаас нэрээ бүртгүүлэхээр хүргүүлсэн хүсэлтээ буцааж татсанаар энэ асуудал дууссан. Одоо тэд Дээд шүүхэд дахиж хандах эсэх нь тодорхойгүй, Дээд шүүхэд бүртгүүлээгүй хэрнээ өөрсдийгөө хууль ёсны АН, Х.Баттулга өөрийгөө жинхэнэ дарга нь гэдэгтээ итгэл төгс явна.

Тэд олон нийтийн санаа бодлыг эргүүлэх гэсэн үү, өөрсдийгөө албан ёсны АН гэж мэдрүүлэх гэсэн үү ямартаа ч сүүлийн өдрүүдэд элдэв уулзалт, хурал зохион байгуулах болов.

Тухайлбал, бямба гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Ардчилсан намын Нийслэлийн есөн дүүргийн намын дарга нарт “Улс төрийн намын тухай” шинэчлэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлал болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Харин ням гарагт УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намаа орхиод Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар явсан Л.Болдтой уулзав. Энэ үеэр “Европ дахь эдийн засгийн нөхцөл байдал"-ын асуудлаар мэдээлэл өгч, санал солилцсон гэнэ.

Энэ үйл явдлуудаас харахад албан ёсных эсэх нь тодорхойгүй байгаа АН-ын гэх хүмүүстэй ЕТГ-ын дарга болон элчин сайд нар ямар учраас албан уулзалт хийв гэдэг нь анхаарал татахаар. Улс төрийн хүрээнд хардаж үзвэл Х.Баттулгыг АН-ын дарга болгохыг дэмжсэн үйлдэл үү ч гэж харагдахаар байсан юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2022 14:04

Хулгайч луйварчид хоорондоо �##��##�цаад бай нэгэн ч гэсэн д�##�д орж байв�##� сайн л биз

хэрэглэгч
хэрэглэгч
6 сар 8, 2022 14:54

Содбаатар урвагч

зочин
зочин
6 сар 13, 2022 10:41

Содбаатар, Баттулга, Баянгол зочид бууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button