Гэр бүл, найз нөхөдтэйгөө тоглож болох хөгжөөнт тоглоомууд

Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж, хөгжилдөж болох тоглоомуудын санааг хуваалцаж байна.
- Аяыг таа
Гадаад, монгол холилдсон хит 5 дуу цуглуулж бэлдээд, эхний 5-10 секундыг тоглуулж ямар нэртэй дуу болохыг таалгаарай. Үүнийг тоглоход “Icon Pop Song” aппликейшн тусалж чадна. Гараа өргөж хариулах дүрэмтэй. Дууны нэрийг түрүүлж таасан хүн нэг бадгийг нь заавал дуулж сонгосныхоо дараа шагналаа авна.
- Женга
Овсгоо самбаа, эв дүй, аз хийморь бүгдийг нь шаардах хэн нэгнийг бүтэлгүйтэх тоолонд бусад нь инээд алдах тоглоом бол Женга. Тоглогчид нэг нэгээрээ шоо хаяж, буусан дүрсийг зурсан модыг эвтэйхнээр сугалж гарган, бусад модыг нураахгүй байх үүрэгтэй. Амжилттайгаар сугалсан хүн буцаагаад барьсан женганыхаа дээр тэр модоо тавьдаг учраас, тоглоом дуусна гэж айлтгүй.
- Ундаа таах тоглоом
6-10 төрлийн өөр төрлийн ундааг аягануудад хийнэ. Нүдээ боосон тоглогчид ямар ундаанууд нь болохыг нь таана. Жүржийн болон олон жимсний шүүс, хоормог айраг зэрэг хоорондоо үл ялиг төстэй ундаануудаар тогловол их сонирхолтой байх болно. Хамгийн олныг зөв таасан нь ялагч болно.
- Эрдэнэсийн эрэлд
Ой мод, голын эрэг, хөндий тал эсвэл гэр дотор нуух зүйлтийн жагсаалтыг гаргана. Халбага, цув гэх мэт хүмүүст ойр ямар ч зүйлсийг оруулж болно. Тэгээд түүнийг хаанаас олж болох тухай хүмүүст шпи өгнө. Жагсаалт дотроос хамгийн олон зүйлийг нэг дор олсон нь ялна.
- Таван мянган төгрөгөнд
Зугаалгаар явахын өмнө супермаркет ороод хүнсээ цуглуулж байхдаа тоглох тоглоом. Бүгдэд нь тав, таван мянган төгрөгний төсөв олгоод, түүнийг ашиглан супермаркет дотроос зугаалганд ашиглагдах ямар нэг содон сонирхолтой зүйлийг авна гэж зааварлаарай. Тодорхой хугацаа заахгүй бол бүтэн өдрийг алдаж мэднэ.
- Би хэн бэ?
Хүн болгонд нэг алдартай хүний нэр өгнө. Хүн болгонд арван удаа тийм болон үгүй гэсэн хариултыг авах эрх бий гэж тооцно. Хүн бүр өөрийн сонгосон нэрнийхээ эзнийг бусад гишүүдэд зөвхөн үйлдлээрээ дамжуулан харуулж, таалгана.
Н. АНУДАРЬ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.