Мах экспортлох хэтийн боломжийг Эмээлтийн дуулианаар нураачих вий, С.Амарсайхан сайд аа
Монголд 70 сая мал бийгээс 30 сая нь хонь. Бидэн шиг их малтай, хонь, үхэр, адууны махыг өдөр тутмын энгийн л хэрэгцээ гэж хардаг улс дэлхийд хуруу дарам цөөн. Монгол хонины махыг 3 ам.долларын өртөгтэй гэж сонссон Узбекистаны Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд олзуурхан гайхаж, манайтай энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн нь өнгөрсөн долоо хоногт юм.
Уг нь үйлдвэрлэгч орон байхын тулд бид байгаа зүйлдээ тулгуурлах учиртай. Энэ бол мал аж ахуй. Зүй нь, олон зуун жил мал аж ахуй эрхэлж ирсэн манай ард түмний хувьд өдгөө энэ салбар үсрэнгүй хөгжчихсөн, орчин үеийн техник технологуудыг нэвтрүүлж, эдийн засгаа өргөөд аваад явчихсан байх байв. Гэвч бараг л дундад зууны үеийнхээрээ, ямар ч эдийн засгийн бодлогогүй, төлөвлөгөөгүй хэвээр байна. Үүнээс үүдэж, малын вакцинжуулалтыг төр мөнгө гаргаж хийдэг, төсөв хүрэлцээгүйн улмаас бүгдийг нь хамруулж чаддаггүй. Улмаар жил бүр малын өвчин гардаг гэх мэт асуудал их.
Атал Шадар сайд С.Амарсайхан Эмээлтийн махны үйлдвэрийн дуулианаар 15 ААН-ийн мах экспортлох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв. Хамгийн анх мэдээлэгдсэн “Эм ди си пи” ХХК-ийн махны шинжилгээний хариу одоо хүртэл гараагүй байна. Тийм байхад энэхүү 15 компанид ямар үндэслэлээр ийм арга хэмжээ авсан нь анхаарал татна. Уг нь махны экспортыг бодлогоор дэмжиж, хааж хорихоос илүү техник технологи, бизнесийн орчныг нь сайжруулах чиглэлд харах учиртай. Дэмжих ёстой.
Ер Шадар сайд С.Амарсайхан өөрөө хувийн бизнес эрхэлж, түүнийгээ төрийн албан тушаалтай хослуулан хөлжиж ирсэн нэгэн мөртлөө бусдын аж ахуй руу муйхраар дайрдаг стильтэй нэгэн. Хамгийн сүүлд МИК-ийн асуудалд эдийн засгийн бус өнцгөөр, хэт мундагдаж хандсаныг судлаачид хэлж байгаа.
Монголчуудын эдийн засгийн асуудал бол “мөнхийн” ач холбогдолтой сэдэв. Харин Эмээлтийн махны үйлдвэрийн дуулиан нэг хэсэг хугацааны хөөс. Энэ үеэр яг лабораторийн шинжилгээнд үндэслэж, хуулийн дагуу, холбогдох ААН-д нь арга хэмжээ авахад л болох учиртай. Даанч иргэдэд Эмээлтээс мах худалдаж авахаас ч сэжиглэм уур амьсгалыг төрүүлэхүйц байдлаар сүржигнэж байгаа нь анхаарал татна. Эмээлтэд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа олон л өрх, ААН бий. Өдгөө тэд бүгд зөрчил гаргачхаагүй. Монголчууд үргэлж формальдегидтэй мах, махан бүтээгдэхүүн иддэггүй нь логикийн хувьд тодорхой л.
Энэ үйл явдал гадаад орчинд “Монголын махны салбар аюулд оржээ” гэсэн агуулгатай л мэдээлэгдэнэ. Гэвч нөгөө талд бизнес эрхлэгчид монгол махыг гадаад руу экспортлохоор хэлэлцээ, уулзалт хийж суугаа. Хааж, хорьсон, айлгасан, тэгж оноо авсан улс төрчдийн ухвар мөчид үйлдлээс болж урт хугацааны эдийн засгийн үр өгөөжийн агуулга үргэлж хоцрогддог нь харамсалтай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ali hediin nuraachihsan sht.hevlel medeelel bas jaahan uchirtai handah baisan yum daa.kkk
Zolbin unuruu haana mah gudarch yavaa bol
Тэр экспорт яах вэ? Монголчууд өөрсдөө хортой мах идээд хорт хавдар тусаад байхад юун экспорт?
экспортод "3 ДОЛЛОР дотоодоо 15 МЯНГАн төгрөг .мундаг ашигтай зардаг юм байна.
Монгол хүн хортоя хаягд�##�, сэг зэмээр хооллох ёсгүй. Нурсан, нураасан нь дээр. Эрүүл монгол хүн чух�##�.