НИЙГЭМ

Н.Учрал МХХҮА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өнөөдрийн нийгэмд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өдөр бүр шинэчлэгдэн хөгжиж байна. Монгол улсын их хурал, Засгийн газар цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр байна. Статистик мэдээллээс үзэхэд тус салбарын нийт орлого 2018 оны эцэс гэхэд 1,2 их наяд төгрөгт хүрч улсын төсөвт 194,4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчийн тоо 4,2 саяд хүрсэн байна. Энэ чиглэлийг манай улсад хөгжүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухлаар тавигдсаар ирсэн. Тэгвэл Мэдээлэл харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сонгогджээ. Н.Учрал гишүүний хувьд дижитал эрин үед энэ чиглэлээр бодлого боловсруулах, дижитал шилжилт, цахим засаглалын зорилтыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны салбарын хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг дэмжих, холбоочдын эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button