Нийгмийн

Говь-Алтай аймгийн ЗДТГ-т бүртгэлтэй "Ланд 200"-г 1 сая төгрөгөөр хувьчилж, "Соната 7"-г 1.5 саяар заржээ

-2013 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЛАНД "КРУЗЕР 200" АВТОМАШИНЫГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ХУВЬЧИЛЖ, "ЛЕКСУС 470"-ЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДЖЭЭ-

Говь-Алтай аймгийн ЗДТГ-т бүртгэлтэй 2013 онд үйлдвэрлэсэн 08-88 ГАО улсын дугаартай "Ланд круйзер 200" автомашин аймгийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нэг сая төгрөгөөр хувьчилжээ.

Мөн энэ тогтоолоор 2021 онд 11.5 сая төгрөгөөр худалдан авсан "Соната 7" автомашиныг 8.6 сая төгрөгийн үлдэх өртөгтэй  байхад нь 1.5 сая төгрөгөөр худалдсан байна. Хүн итгэхэд бэрх, дэлхий дээр ч байхгүй хямд үнэ ханш тогтоон төрийн өмчийг хувьчилж, худалдан борлуулж, дуудлага худалдаагаар “явуулах” ажил үүгээр зогссонгүй. Хувьчлах тухай асуудал нь аймгийн ИТХ-ын яригдах болсон “Гэгээн нуур” цэвэр усны үйлдвэрийн 20 тонны чингэлгийг 500 мянган төгрөгөөр, 40 тонныг нь 1 сая төгрөгөөр заржээ. Мөн Есөнбулаг сумын эзэмшилд байсан ГАҮ 6000 улсын дугаартай Лексус 470 машиныг дуудлага худалдаагаар 500 мянган төгрөгөөр зарсан байна.  

Энэ мэдээллийг Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хурлаар дэлгэн тавьж, МАН-ын бүлэг болон бие даан нэр дэвшсэн 12 гишүүн хамтарч засаг дарга О.Амгаланбаатарыг огцруулах саналыг иргэдийн хуралд зургаадугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлжээ.

Тэд “Өнөөдөр "Ланд 200"  автомашин онхолдоод уначихсан байхдаа л 40-50 сая, дөрвөн дугуй нь нэг сая төгрөгийн үнэтэй. Дөрвөн дугуйг нь авахаар машиныг нь дагуулж өгч байна л гэсэн үг. Өнөөдөр манай аймгийн зах дээр 20 тонны нэг контейтер есөн сая төгрөгийн үнэтэй байна. Энэ бол ганц нэг жишээ. Төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүйдүүлдэг энэ мэт хууль бус үйлдэл маш олон байгаа нь засаг дарга О.Амгаланбаатарыг чөлөөлөх хангалттай үндэслэл болж байна ” гэлээ.  

Засаг дарга О.Амгаланбаатарт холбогдох бусад хууль бус үйлдлүүдийн эргэн тойрон....

-ЯДУУРАЛ БУУРУУЛАХ ДУРГҮЙ ДАРГА ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨӨР-

Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар хууль ёсыг гажуудуулж, төрийн албан хаагчдыг намын харьяалал, үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг гэх яриа бий. Төрийн албаны зөвлөл шалгалт хийж, 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 393 тоот тогтоолоор  2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор хууль зөрчсөн асуудлаа шийдвэрлэж, төрийн албаны байгууллагад эргэж танилцуулахыг үүрэг болгож, тогтоолоор төрийн албаны хууль тогтоомж зөрчин томилогдон ажиллаж 115 алба хаагчийн асууудал хөндөгдсөн. Гэвч өнөөдрийн байдлаар тус тогтоолд нэр дурьдагдсан Говь-Алтай аймгийн Боловсролын газрын дарга, Газрын харилцааны хот байгуулалтын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, ХХАА ЖДҮ-ийн газрын дарга, Санхүү аудитын хэлтсийн дарга гээд зургаан агентлагийн удирдлага үүрэг гүйцэтгэгч нэрээр ажлаа хийж байна. Эдгээр дарга нарын заримынх томилгоог хүчингүй болгох тухай тогтоол гуравдугаар сард гарчээ. Мөн Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас бусад бүх хэлтсийн дарга нар үүрэг гүйцэтгэгч, хууль зөрчөөд ажиллаж буй.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн  5.3, 5.4 заалтууудыг зөрчсөн. Тодруулбал өнөөдрийг хүртэл О.Амгаланбаатарын зөвлөх Б, Н хоёр ажил үүргээ гүйцэтгэсээр.

Ардаа алагчилсан төсөв баталдаг. Сумдын шинэчлэл, хөдөөгийн хөгжил арга хэмжээний төсвийн 40-50 хувийг нэр бүхий 4-6 суманд хуваарилдаг. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой төсөв хөрөнгө тавьдаггүй. 2021 оны төсөвт төлөөлөгчид хөөцөлдөн байж батлуулсан 84 сая төгрөгийг төсвийн тодотголоор хассан.

-ДРОНЫ СЭЛБЭГ ХУДАЛДДАГ КОМПАНИ ЖИМСНИЙ МОД ХАШААЛЖ, АН-ЫН БАЙР, ГАЗАР ХУВЬ ХҮНД ШИЛЖИВ-

Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдаг. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зориулалт бусаар, албан шийдвэргүйгээр 86.9 сая төгрөгийг зарцуулсан. Төрийн байгууллагын албан тушаалтнууд нь 185.5 сая төгрөгийн шатахууныг албан бус хэрэгцээндээ зарцуулсан.  757.8 сая төгрөгийн худалдан авалтыг ямар ч тендергүйгээр зохион байгуулсан.

Галсандоржийн Амармэнд захиралтай  “Балобан юү эй эс технологи” нэртэй, өөрөө нисэх төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлдэг компани жимс, жимсгэний талбайг хашиж торлох ажлыг гүйцэтгэж  99.8 сая төгрөгийн санхүүжилт авсан. “Нутгийн төгөл” ХХК 2022 оны 2 сарын 22-нд байгуулагдаж, худалдан авах ажиллагааны таван төрлийн ажил авсан. Шилэн дансны хууль тус аймагт маш хангалтгүй хэрэгжиж байгааг наад захын хүн ороод ухаад үзэхэд тодорхой харагдана.

“Балобан юү эй эс технологи” усалгын систем суурилуулах тендерт шалгарсан нь
"Балобан юү эй эс технологи" ХХК-д Г.Амармэнд бүртгэлтэй байгаа нь
"Нутгийн төгөл" ХХК-д Ц.Батсайхан бүртгэлтэй байгаа нь

Аймгийн Ардчилсан намын газрыг хувь хүний нэр дээр шилжүүлсэн. Аймгийн засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 173 тоот захирамжаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж зориулалт өөрчилж Алтай хотын инженерийн бүсэд газар эзэмшиж байгаа Ардчилсан намын хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг Б.Баяраад шилжүүлж эзэмшлийг хавсралтаар баталсугай” гэжээ. 2010 оны гуравдугаар 10-ны  өдрийн хотын даргын захирамжаар намын байр барих зориулалтаар АН авсан 216 м.кв газрын зай талбайг нь нэмэгдүүлэн 864 м.кв болгож Д.Баяраа гэдэг хүний эзэмшил болгосон.

ХОМ: 2020 оны байдлаар 3.5 саяын цалин, 300 саяын үнэт эдлэлтэй

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад 2015 онд нэг, 2020 онд нэг удаа л мэдүүлж байжээ. 2015 онд 19.2 сая төгрөгийн орлоготой, 300 саяын үнэт эдлэлтэй хэмээж байсан. Тэгвэл 2020 онд орлого нь 3.5 сая болж буусан бол үнэт эдлэлийнх нь үнэлгээ хэвээр байна. Өөрийнх нь мэдүүлж буйгаар түүнд үүнээс өөр хөрөнгө, компанийн хувьцаа эзэмшил байхгүй гэмээр.

Эцэст нь дүгнэн тэмдэглэхэд, засаг дарга О.Амгаланбаатарыг дээрх нэр бүхий 12 гишүүн ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдлаа бүрэн дүүрэн хангасан хүн гэж тодотгож байв. Зах зээлийн ханш нь 130 сая төгрөгийн үнэтэй, 2021 онд 25.7 сая төгрөгөөр засвар хийсэн Ланд 200 машиныг ямар үндэслэлээр НЭГ сая төгрөгөөр үнэлж хувьчилсан тухай асуултад холбогдох мэргэжилтэн “...Оны өмнө 171 байгууллагад хувьчлах хөрөнгийн жагсаалтын санал авдаг. Нэгтгэж, бичиг баримт бүрэн хангасныг хэлэлцээд ИТХ баталдаг. Ланд крузер 200 машины элэгдлийг тооцоод үзэхэд 0 өртөгтэй байсан. Эдгээр хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо программ ашигладаг. Бас нягтлан нягтлан бодож гаргадаг” гэсэн утгатай хариулт өгч байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:32

Ямар аймшигтай юм бэ

Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:32

Манайхааан муу юмандааа гүүмүүү сайн байх юм ааа

Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:32

Муусайн луйварчид

Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:37

Hogiiin luiwarchid muu ymand tolgoi ni ot shig arzagnadag bolchihson ene garuudiig boognvvlj bgd shataachih ymsan

Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:54

Арай арай

Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:54

Бүтэхгүй гарууд аа �##�тайнхан

Зочин
Зочин
6 сар 14, 2022 10:01

Воав Соната 7 чинь ланд 200с үнэтэй юм байна шдэ. Би чинь үнэтэй машин унадаг юм байна.

Зочин
Зочин
6 сар 14, 2022 10:06

40 to kontoiner -1.5 say 20 to -500 manga gsn vv also I’m bnda

Зочин
Зочин
6 сар 14, 2022 10:23

Дутуу амгаа гэгч жонхуу баттулгын �######� долоогч тэнэг мангар хүншдээ.Аймгийн АН,МАН ч гэсэн хөөх сан�##�тай байгаа.

guyuu
guyuu
6 сар 14, 2022 10:31

za M.Enhsaihanii araas marsh boloh bolzloo hangaad bas guya dagaj huzuu gedeg bolj , odoo hereg n burdlee!

guyuu
guyuu
6 сар 14, 2022 10:43

aravch sn bhd ariuhan zurchliig ashigtai hiine gej huuli medeh uu? tsagtaa J Enhbayr , Radnaa , Oyunnoirol gedeg nar n batlaa bizdee

Зочин
Зочин
6 сар 14, 2022 11:02

Харин ч үнэтэй авсан бна 50.0 төгрөгөөр авах бсан юм

ЭэбаӨсөхөө
ЭэбаӨсөхөө
6 сар 14, 2022 11:39

2007 оны ланд 200 г 80,0 саяаар хүмүүс авах гэж гуйгаад б и өгөхгүй байгаа шүү

Зочин
Зочин
6 сар 14, 2022 11:54

Tom turiin umchit companiud deer khyanalt tavikhgyi bol khalagdsan ded zakhirluudiikhaa mashiniig door n' ajillaj bsan dood shatnii darga nar n' unaad bna sh dee. Ingekheer yamar yumniikh n' khemnelt baikhav dee.

Зочин
Зочин
6 сар 14, 2022 13:53

Санхүүгийн аудит ш�##�г�##�т гэж төрийн �##�банд бна уу татвар төлөгчдийн мөнгийг үрэг таран хийж байхад юугаа харж байдаг засаг төр вэ шилэг данс ард түмний хян�##�т ш�##�г�##�тыг сайжруулаач ээ

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:06

Хөөрхий ер сайдын хийж байгаа ажил нэг иймэрхүү. Бүлт бүлт ү рэхээс цаашгүй одоо суудлаа өгвөл

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:20

Ийм ичих бульчирхайгүй төрөгсөд яагаад дарга болоод бнаа энэнд л учир бнадаа хариуцлага тооцдоггүй болхооршүүдээ

Зочин
Зочин
6 сар 14, 2022 18:18

Энэ улс оронд хаа сайгүй л хулгайч нар үүрлэжээ....

Зочин
Зочин
6 сар 14, 2022 21:10

Аль АН.ын нөхөр вэ. Аль �##�ь эрх баригчид руу дайраад байсан биз дээ. Энэ нөхөр дээр ямар аргахэмжээ авах бол арай хэтэрчээ

Зочин
Зочин
6 сар 14, 2022 22:09

Нийтийн өмчийг хулгайлсан, үүнд оролцсон хүмүүсийн өмчийг хураан хохирлыг барагдуулж энэ ажилд оролцсон төрийн �##�бан туша�##�тныг дахин төрийн �##�ба хашихгүй болгох хэрэгтэй.

Рчоё
Рчоё
6 сар 14, 2022 22:14

МАН болио худ�##� юм тараагаад

Зочин
Зочин
6 сар 14, 2022 22:53

Sumduudn tur zahirgaanh ter chgtee hamaatny ulsuudaar dursn gsn buthgu garuud shuu nree

Иргэн
Иргэн
6 сар 14, 2022 23:19

2013 оны машин 10 жил ашиглах ёстой элэгдээд үнэгүй болсон

Зочин
Зочин
6 сар 14, 2022 23:27

Машин 10 жилээр элэгддэг, 2011 оны ланд 200 мөн бол маргах аргагүй үнэгүй болсон гэсэн үг, энэ нь эгүүр мэдлэггүй л шантаж хийсэн харагдаж байхын

Зочин
Зочин
6 сар 15, 2022 00:33

Сайхан гар да Говь Алтайн засаг дарга хаха

Зочин
Зочин
6 сар 15, 2022 01:58

Засагт хааны хөх харчуул биш байхаа тэд бол арай ч ийм ум хийхгүй дээ

Зочин
Зочин
6 сар 15, 2022 02:01

Амёрикт 500 доллараар зардын гэсэн д�##�айн цаадах түншүүдээсээ сур�##�цаж байгаа ум бишүү

зочин
зочин
6 сар 15, 2022 06:40

Арайл шударга биш наймаа болж, төрийн өмчийг үнэгүйдүүлж танил т�##�даа өгөө биз. Үүнийг ш�##�гаж нээлттэй дуудлага худ�##�даа дахин зарлах хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 15, 2022 08:58

Машин өгсөн эзэн нь Амгаа юм байж авсан нь хэн юм нэрийг нь хэлчихэж чадахгүй нь үү

Зочин
Зочин
6 сар 15, 2022 09:37

Ийм цагаандаа гарсан луйвар гэж байж болох юм уу

ЗочинЗохиолч Л. Пүрэвдорж
ЗочинЗохиолч Л. Пүрэвдорж
6 сар 15, 2022 15:59

Эдэлгээний хугацаа дууссан бол акт�##�даг байх. Бүр үнэгүй болчихсон байж ч болох.Тэгээд дараа нь худ�##�дсан юм болов уу даа? Зөв бурууг нь хөндлөнгийн аудитаар амархаан тогтоож болно доо.

ЗочинЗохиолч Л. Пүрэвдорж
ЗочинЗохиолч Л. Пүрэвдорж
6 сар 15, 2022 16:02

Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдсэн юм бол, Засаг дарга ямар учраас холбогдоод байгаа юм бол доо? Засаг дарга Иргэдийн хурлын шийдвэрийг батлах, өөрчлөх эрхгүй баймаар юм даа.

Зочин
Зочин
6 сар 15, 2022 16:45

Хоь хөдөөгүй ингэж улсаа луйвардаад байхаар энэ улс яаж хөгжих вээ????? Ичээчээ хулгайчуудаа араы ч дээ Оюунэрдэнэ сайдаа энэ юу болж бнаа төрийн төмөр нудрага нэгэн т гаргах цаг болсим биш үү төрийн байгууллагуудын дарга нарыг удаан нэг сууд�##�д бүү суулгаа ч сэлгээ солио хийх хэрэгтэй шүү?????

Зочин
Зочин
6 сар 15, 2022 17:56

Дахин төрийн �##�бан руу ойртуулмааргүй гар бна даа

Зочин
Зочин
6 сар 16, 2022 07:53

Govi altaigaas dandaa bolj butehgui yum ih sonsgdoh yum daa

Зочин
Зочин
6 сар 17, 2022 19:37

Ийм л бузарууд төрд гарчихсан төсөв мөлжиж хөлжиж баяжиж тэнгэрийн амьтан болж диваажинд төөрөөд хуучинаа ч танихгүй болтлоо мансуурч төрийн �##�банд зуур�##�даж луйвардаж эцэст нь б�##�арч л дуу�####�г юм байна.
Ямар азтай ард нь тэр 500 мянгын сонота 1саяын лексусыг аваа бол оо. Эрх мэдэлтэнүүд нь өөрсдрүүгээ гулгуулж.шургуулж доош орж донгиотоогүй нь мэдээж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button