Шинэ Эрүүгийн хууль: 5 жил өнгөрсөн ЖДҮХС, Хөгжлийн банкны хэргүүдийг ХЭРЭГСЭХГҮЙ болгоно
ЖДҮХС, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийг “өршөөх” агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тавдугаар сарын 4-нд Засгийн газраас өргөн барьсан, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ийм заалт багтжээ.
ТУСГАЙ САНГААС ЗАЛИЛЖ ЗЭЭЛ АВСАН УЛСТӨРЧИЙГ 1-5 ЖИЛЭЭР ХОРИНО
Тодруулбал, уг төслийн 17.13-р зүйлд “Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах” гэсэн заалт байна. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол:
- 450-аас 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас хоёр сар хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ гэжээ.
Хэрэв, энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж юм уу их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Яг энэ хуулийн заалт ямар тохиолдолд үйлчлэх вэ гэдгийг өгүүлбэрээс нь тодруулбал: “...тусгай сангаас, эсхүл зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс...” гэж онцолжээ. Энэ нь ЖДҮХС, ТЭДС зэрэг зээл олгодог тусгай сангуудаас гадна Хөгжлийн банк ч хамрагдаж болохоор ойлгогдож байна.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНД ЖДҮХС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ХАМАРЧ БАЙНА
Эрх мэдлээ урвуулан ашигласан улстөрчдийн хувьд 1-5 жилийн хорих ял авах нь бага хэмжээ. Гэтэл нөгөө талд хөөн хэлэлцэх хугацаа тоолох агуулга бий. Өдгөө үйлчилж буй Эрүүгийн хуулиар бол, 1-8 жилийн ялтай гэмт хэргийн тухайд: Үйлдсэнээс таван жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцохгүй гэж заасан. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай төсөлд энэ заалтыг хөндөөгүй байна.
Харин мөнөөх ЖДҮХС-гийн хэрэг 2018 онд илэрсэн, Хөгжлийн банкны зээл 2017 оноос олгогдож эхэлсэн зэргээр тооцвол энэ заалтын дагуу, өдгөө 2022 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох нөхцөл үүсжээ. Зөвхөн ЖДҮХС, Хөгжлийн банк гэлтгүй, үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол ийм төрлийн гэмт хэрэг хэрэгсэхгүй болох боломжтой байна.
ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ЗОГСООНО
Мөн уг нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд, “Хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ” гэсэн заалт оржээ.

Үүгээр бол УИХ-ын гишүүнээр ажилласан хугацааг нь хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тооцохгүй давуу тал харагдаж байна. Гэхдээ хууль буцаж үйлчлэх эсэх нь маргаантай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм юм гэж юу байсан юм, өөрсөддөө зориулж л хууль батлах юм аа
Арай арай
Тэгвэл бүх иргэдийн зээлийг 0 болго
Дураараааа бүр нэг. Мөрдөж хэрэгжүүлэхгүй юм бол хуулиар яаадийн ернь
Нямбаа хэргээ сэгсэрэх нь дээ
Улс төрч болоё авилг�##� өгч баяжья.
Юу вэ...яаж. Болох юм бэ..дарга болоод л зээл аваад...баяжаад л..дарга биш нь. Гүрийгээд л ..бхуу
.ХҮНД ЕР НЬ..НЭР ТӨР ИЧИХ Ч ХЭРЭГ АЛГА..ЗОРГООРОО Л БАЙМААР ЮМ БИШ ҮҮ
Энэ төр засаг ч арай л байна. Юу юу гэж хуцаад байлаа одоо бүр эсрэгээрээ хийж байх шив
Novshnuud
Жинхэнэ жаг�####�г гарын үсэг цуглуулдаг зүйл чинь энэ. өөрсдөдөө зориулсан хууль. Буув�##�.
Ur zeeliig avch xeregledeg, xuvidaa ashigladag xymyys ni uls turchid tedentei xamaaraltai xymyys gedeg ni todorxoi bolson doo. Ta nar ter ur zeelee zaaval butsaaj tul. Jiriin irged ta nariin ur zeeliig tulux yosgui shuu.
Ер нь хуулиа шинэчилж цоо шинэ маягаар шинэлэг сэтгэлээр хуулиа яс мөрдөж ёс зүйтэй хариуцлагатай амьдарцгаая л даа.
Түшмэдүүд нь л төрийг үймүүлээд байх юм аа.
Ингэж ялгаварлаж �##�аг цоог шийтгэл оногдуулсан болж хууль хүчгүйдүүлэхээ больж нэг мөсөн 10 саяаас доош өр зээлтэй иргэдээ тэглээд шинэ гараанаас яс үзэж журамд оруулчихсан ээ.
Хаана л бол хаана бөөн өр зээл амьдр�##�даа бухимдангүй л иргэд ах дүү амраг садан ойрын төрөл найз нөхөд
Яамаар ч юм бэ дээ ЗАСАГ ТӨР МИНЬ ЭЭ.
Юу хуцаад бгаа м�##�нууд вэ.Эсэргүүцэж бна
Өөрөсддөө цэвэр з�##�илангын хууль бат�##�жээ
Хулгайч бусармаг этгээдүүд монголын төрд гарч улс орон уруждан доройтож мөхөлрүүгээ хурдтай уруудаж байна
Ард түмэн бас зээлтэй бна шдэ бид барьцнаа
Нүдний булайнууд нэг иймэрхүү юм л хийнэ дээ . Феодлын нийгэм биш дээ х�##�дашгүй байдлаа болиочээ . Өөрсдийгөө ван , гүн , тайж болчихсон гэж боддог юм байх даа . Ардчилсан улс юм бол гэмт хэргийг илэрсэн даруй шууд огцоруулж хариуцлага тооцдог , том дарга сайд байх тусмаа илүү өндөр ял шийтгэл оноодог , хохирлыг заав�##� л нөхөн төлүүлдэг болох хэрэгтэй биз дээ . Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг заваан юмаа бүр болих хэрэгтэй . Гэмт хэрэг нь хэзээч илэрсэн хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй ш дээ . ЖДҮ , Хөгжлийн банк шиг санаатай үйлдсэн бүлэг луйврын хэргийг бол бүр хатуу шийтгэж байж дахин ийм хэрэг гарахгүй болно биз дээ
.. ardiin namiinhan gej unen archaagui humuus yumas