Нийгмийн

Хурдны замд урсгал сөрөх тохиолдол цөөнгүй байна

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны автозамыг нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн ням гарагт буюу есдүгээр сарын 22-ны өдөр 19:00 цагийн үед хурдны замын хашлага мөргөснөөс уг зам дээрх анхны осол бүртгэгдсэн байдаг. Мөн өчигдөр Тээврийн цагдаагийн албанаас хурдны зам дээр урсгал сөрөн хөдөлгөөнд оролцож буй автомашины зургийг цахим хуудастаа байршуулсан. Эх сурвалжийн хэлж буйгаар ийм зөрчил өдөртөө нэгээр тогтохгүй гарч байгаа гэх.

Иймд ТЦА-наас иргэдэд хурдны зам буюу тууш замд хэрхэн хөдөлгөөнд оролцох талаар анхааруулга хүргэлээ.

"ТУУШ ЗАМ" гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй замыг хэлнэ.

Тууш замд дараах хөдөлгөөнийг хориглоно.
-Зүүн болон буцаж эргэх
-Ухрах үйлдэл
-Түр болон удаан зогсох
-Жолоодлогын дадлага хийх
Ачааны автомашин нэг ба хоёрдугаар эгнээнээс бусад эгнээгээр явах.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
1 сар 16, 2020 23:54

1063 Staxyn Prix Levitra 10 Mg Orodispersible [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis 5 Mg Indicazioni

StevSlarie
StevSlarie
2 сар 7, 2020 08:51

Amoxicillin Suspension http://viacialisns.com/# - tadalafil cialis from india Bronchitis Keflex Buy Cialis Amoxicillin Dosage In Children

Холбоотой мэдээ

Back to top button