НААДМЫН СОРИЛГО: Дөрвийн даваанд өвдөг шороодсон бөхчүүд

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан, үндэсний их баяр наадмын сорилго барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй 256 хүчтэн барилдаж байгаа юм.
Барилдааны дөрвийн даваанд дараах бөхчүүд өвдөг шороодлоо.

-Даян аварга Н.Батсуурь аймгийн харцага Б.Өлзийсайханд
-Улсын гарьд Ө.Бат-Өрших аймгийн заан Э.Батмагнайд
-Улсын заан Ц.Одбаяр аймгийн арслан А.Өсөхбаярт
-Улсын харцага Ш.Уламбаяр аймгийн арслан И.Мандахад
-Улсын начин Ч.Батчулуун улсын начин О.Мөнх-Эрдэнэд
-Улсын начин Б.Эрдэнэхүү улсын начин Д.Хүдэрбулгад Л.Гантулга улсын начин Д.Цэрэнтогтоход
-Улсын начин Б.Ганхуяг улсын начин Ц.Бямба-Очирт тус тус уналаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.