УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Ганбатыг "хамгаалах" уу

Өнгөрсөн баасан гарагийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах боломжийг нээх заалт бүхий  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар үдээс хойш хуралдаж, уг хуулийн төслийг баталсан юм.

Ингэснээр уг хуулийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд найман сар ажлаа өгөөгүй Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулсан хэмээн мэдэгдэв. Улмаар бүлгийн хуралд Д.Ганбат гишүүн өөрөө суусан хэмээсэн юм. Гэвч Д.Ганбат дахин хэзээ өөр зүйл ярьж гарч ирэхийг таашгүй.

АН-ын гишүүдийн өргөн барьж, батлуулсан уг хуулийн төсөл албажих болоогүй. Учир нь Ерөнхийлөгч баталсан хуулийн төслүүдэд тав хоногийн хугацаанд хориг тавих бүрэн эрхтэй билээ. Хэрвээ хориг тавибал УИХ-аар тав хоногийн дотор хэлэлцэнэ.

Тиймээс дээрх хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавих хугацаа өнөөдөр буюу долоодугаар сарын 06-нд дуусах юм. Хэрвээ өнөөдөртөө багтааж Ерөнхийлөгч хориг тавихгүй бол хуулийн төслийн дээрх нэмэлт өөрчлөлт албажиж, албан ёсоор хэрэгжих нөхцөл үүснэ. Ингэснээр АН-ын бүлэг бүлгийн даргаа дахин шинээр томилж, АН-ын бүлгийн үйл ажиллагаа албан ёсоор жигдрэх боломжтой болох юм. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих хугацаа өнөөдөр дуусах учраас АН-ын бүлгийн дараагийн даргын асуудал ирэх намрын чуулганаар шийдэгдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2022 08:21

Ай хөөрхий яасан гэж өмөөөрхүүү

Зочин
Зочин
7 сар 6, 2022 08:26

Тэр амьтан юуг нь ч мэдэхгүй байж бас нэг их мэдэгч болж жүжиглэх биз!

Зочин
Зочин
7 сар 6, 2022 10:06

Нэг өдрийн боломж байгаа л юм байна. Ерөнхийлөгч ивээлээ хайрлах юм болов уу дааа Ганбат ахад

Irgen Battuvshin
Irgen Battuvshin
7 сар 6, 2022 15:02

Ganbat shuud neg shirheg bitan belgel. Shuud chinii tuluu hudlunshu! Bayanhongoriih bitan avad sain huduluud chamshig m#liig gishuun bolgson bzde! Bitanii tuluu olon hun yavnshu kkk

Холбоотой мэдээ

Back to top button