Ардын эмч Ж.Баасанхүүд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Монгол Улсын Ардын эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүд судлалын тэнхимийн зөвлөх багш, доктор, Жамъянжавын Баасанхүүд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Эрүүл мэнд, боловсролын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулахдаа нүдний бичил мэс заслыг хөгжүүлэх, орчин үеийн шинэ технологийг нүд судлалын салбарт нэвтрүүлэхэд чармайн ажиллаж, 1983 онд эх орондоо анх хиймэл болор суулгах мэс заслыг хийснээс хойш эдүгээ 8,000 гаруй хүнд болор суулгах мэс заслыг амжилттай хийж, олон мянган хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн, салбартаа олон улсын жишиг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг гардан нэвтрүүлж, олон зуун нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн бэлтгэсэн нөр их хөдөлмөр, зүтгэлийг нь Монголын төр ийнхүү үнэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн эмч мөн л дөө. Гэхдээ Монголчууд бүгд хөлөлмөрийн баатар болох гээд байна шүү. Анхаараарай, ерөнхийлөгч өө. Шагн�##� нь ховор байв�##� сайн шүү.