УРЛАГ

Б.Шаравын ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ

Б.Шаравын алдарт бүтээл ”Монголын нэг өдөр” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс маргааш нээнэ.

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадамд зориулсан тус үзэсгэлэн монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой.

Үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн “Монголын нэг өдөр” бүтээлийг эх хувиар нь дэлгэнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button