ДЭЛХИЙ

Шинзо Абэгийн үхэлтэй холбоотойгоор Энэтхэг улс нэг өдрийн гашуудал зарлалаа

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Үүнтэй холбогдуулаад Энэтхэг улс энэ сарын 9-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа энэ талаар жиргэсэн байна.

Тэрбээр “Шинзо Абэг гүнээ хүндэтгэж байсны илрэл болгон 2022 оны долдугаар сарын 9-нд нэг өдөр үндэсний гашуудал зарлаж байна” гэж бичжээ.

Шинзо Абэг буудсан гэмт этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами гэгч. Тэрбээр Японы Өөрийгөө хамгаалах хүчний офицер байсан гэдгийг засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан хэлжээ. Өөрийгөө хамгаалах хүчин гэдэг нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы арми юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Энх тайванч үндсэн хуулийн есдүгээр зүйлд, “Япон улс дайнаас татгалзаж, хуурай газар, далай, агаарын хүчинд хэзээ ч цэрэг армитай байхгүй” гэдэг заалтыг оруулсан. Гэвч Шинзо Абэ энэ заалтыг өөрчилж, Японы цэргийн хүчийг нэмэгдүүлж, НҮБ-ын мандаттай үйл ажиллагаанд оролцох боломжтой болгосон. Үүнийг Японы зарим иргэн хүчтэй эсэргүүцэж байсан юм.

Цагдаа нар хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button