ШҮДЛЭН: "Шунхлай групп"-ын Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд түрүүллээ

Хүйн долоон худагт болж буй АХ-ын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдааны шүдлэн морьд барианы зурхайд орж ирлээ.
Шүдлэн насанд газар газрын шандаст 412 хурдан үрээ бүртгүүлснээс 140 морь сэрвээний өндрөөр хасагдлаа. Улмаар 272 шүдлэн уралдсан юм. Ингээд "Шунхлай групп"-ын Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Харин иргэд, олон нийт энэ үрээг яах аргагүй эрлийз хэмээн сошиал хуудастаа бичицгээж байна. Уг нь эрлийз адууг уралдуулахгүй гэж сэрвээний өндрийг нь хэмжиж, уралдуулж байгаа билээ.
-Аманд хүзүүнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын хул үрээ
-Айргийн гуравт Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар шүдлэн
-Айргийн дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат аймгийн алдарт уяач Сэлэнгэсайхан Галтын хонгор халзан үрээ
-Айргийн тавд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдоржийн хээр шүдлэн айргийн тавд хурдаллаа.
Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ. Хүй долоон худагт морины сэрвээний өндрийг хэмжих төхөөрөмж тавыг суурилуулан, шалгаж байгаа юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэл, сүүл, толгой хэн ч харсан эрлийз бараг 50,75 болов уу. Юу дутаад энэ Батсайхан ардын наадам үймүүлдэг байнаа.
харваас эрлийз пи�####�
Erliiz bna
түрүүлсэн шүдлэн нь харсаар байт�##� эрийз утсан хүзүүт яг тогоруу шиг адуу байнадаа
Энэ түрүүлсэн шүдлэн эрлийз адуу байна. Үйлдвэрлэг байдлаар нь харахад л андашгүй шүүгээ.