УЛС ТӨР

Байлдааны буудлагатай сургуулилтад оролцох ОХУ-ын цэрэг, техникүүд Монголд иржээ

ОХУ-ын цэрэг, танкууд манай улсад орж ирсэн байна гэх бичлэг сошиал орчинд тараад байна.

Тэгвэл тэд Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтад ирээд буй юм.

Тодруулбал, ирэх сарын 1-15-ны өдрүүдэд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийн районд зохион байгуулахаар төлөвлөөд буй юм. Харин Монгол Оросын цэргийн сургуулилт Орос Украины асуудал дайны нөхцөл байдалтай байгаагаас шалтгаалан цуцлагдаж магадгүй гэх таамаг байсан ч хээрийн сургуулилтыг зохион байгуулахаар болжээ.

Харин манай улсын зарим эдийн засагчид, олон улсын тоймч, судлаачид энэ үйлдлийг буруу хэмээн дүгнэж буй юм.

Тухайлбал, эдийн засагч, судлаач Н.Энхбаяр "Ийм харалган шийдвэр гаргаж, ийм хор уршигтай үйлдэл хийчихээд хожим нь "Татварын хар, саарал жагсаалтад биднийг яагаад оруулчих ваа" гэж асуух хэрэггүй шүү!" хэмээн сошиал хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 26, 2022 11:00

Лавровын ажлын эхний үйлдэл нь...

Хариулт
Хариулт
7 сар 26, 2022 11:21

Энэ ажиллагаа 3 хонгийн өмнө ( 7-р сарын 23 нд)ХОВД аймагт эхлэчихсэн буудлагын полигонд буудлага хийж байгаа .Мөн АНУ , Монголын цэргийн сургуулилтын ажиллагаа 5 толгойд болж байх юм.Алийг хориглоод �##�ийг нь нааш ир гэх юм бэ. Тэр барууныхандаа АЛЬ АЛИЙГ нь АЛГА ҮЗЭЭГҮЙ гэж хэлнэ биз.Заав�##� нэг нь дайсан нэг нь нөхөр байх юм бэ.

иргэн
иргэн
7 сар 26, 2022 11:31

Яах гээд л байна даа, яаж тэнэгтэхээрээ ийм юм хийгээд, бусдын анхаар�##� татаад байдаг юм бэ? Мөрөөрөө чимээгүйхэн шиг дундыг нь бариад энэ нэг төвөгтэй үеийг мэнд давчих юм сан.

зоч
зоч
7 сар 26, 2022 13:09

оросууд баруун аймгийг эзэлж авах туршилтаа эхлүүлж, даанч тийм ээ Увсын Өмнөговь сумын 5-р цувааныхан усан цахилгаан станцын эсрэг тэмцэнэ гээд байсан. Ийм л учиртай байжээ,цаад эздүүд нь ингээд тодорчихлоо

Зочин
Зочин
7 сар 28, 2022 16:08

1

Холбоотой мэдээ

Back to top button