Төр биш дарга нар өртэйдээ тэтгэврийн насны Х.Бадамсүрэнг ЭРХЛҮҮЛЭВ

Монголын төр тэтгэврийн насны өвгөчүүлээс салахгүй нь. Хэдэн төрийн өмчит компанийн даргын албан тушаалд ээлжилж аваачдаг өвгөчүүл бий болчихлоо. Өртэй юм шиг л. Тэдний нэг нь Х.Бадамсүрэн. Хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарах нас нь өнгөрчихсөн хэдий ч ЭТТ компанийн Зэс, металлын группийн даргаар томилсон нь олон нийтийн чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэв.
Түүний хувьд 1955 онд төрсөн бөгөөд өдгөө 67 нас сүүдрийг зооглож буй. “Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон. Зургаан жил төрийн үйлдвэрийн газрыг салахгүй удирдсан эцэст ийн албан тушаал дэвшиж байна.
Гэхдээ монголын төр биш дарга, сайд нар Х.Бадамсүрэн мэт өвгөчүүлд өртэй. Сонгуулийн өмнө баахан мөнгө гаргаж авсандаа бантаад гэрт нь суулгачихаж чадахгүй нь. Ямар сайндаа л түүнд зориулж компани байгуулж даргын албан тушаал гаргаж өгч эрхлүүлж байх вэ дээ. Төр нүүрсээ алт, зэснээс салгаж шинэ групп нээсэн нь ийн Х.Бадамсүрэнгийн гарт орж байна. Улсын алтны авдар дээрээс босч, бүр эрдэнэсийн байшинг тэврэн суух нь.
Х.Бадамсүрэнгийн балаг дуусахгүй их. Тодруулбал, 2017 онд Х.Бадамсүрэнгийн цалингийн асуудал хөндөгдөж, хоёр жил гаруйн өмнө Х.Бадамсүрэн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх баримт ил болж байсан. Хэл ам намжсаны дөнгөж дараа хотод амьдрах тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан гэх баримт бий. Тухайн үед олны хэл, амнаас айгаад орон сууцандаа орж чадаагүй гэдэг.
Ард түмэнд таашаагдаж гишүүн болж чадахгүй Монголын төрд 30 жил сууж тэжээлгэсэн өөрсдөөсөө ичих булчирхайтай баймаар байна. Томилуулж байгаа нь ч, томилогдож байгаа нь ялгаагүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erdenetiin zahiral hiine gedeg chini ene ulsiin nuuts noyonton bolno gesen sanaa ym shuudee , OT ene 2t l iim huutsuud baidag gejeenee
Tomiluulj bga ni ch tomillgdoj bga ni ch bolimoor yum gechjee..zgr tegwel tomilohoo l bolichih ta nart erh ni bga,yos zvitei hvn songotsgoo m#lnuudaa,m#l songochood m#l bn gd bhn,hvn songo l doo tegwel hvn shig bnsht
Arai bish bhin ajilchid ni zutgeed bdag darga nar ni idej uugd bdag zugr suuj bgaad idej uugaad bdag hj buteej bga ajilchid ni ard ni hotsordog bolson
80 гарсан өвгөн Америкийн ерөнхиылөгч байна.
Оюук одоо яамдаа ингэж хуваах хэрэгтэй. Нэгийг нь авгайнхаа хамаатанд, нөгөөгнь нөгөө юмыг нь мэддэг хүнд
Шун�##�тай өвгөн д�##�д орохгүйн ээ
дарга нар бүгд шахааны наймаа хийдэг энэ өвгөнд бүх баримт нь байгаа болхоор айгаад хөдөлөгөдгүй байхаа
Hujaa uhaan aa gej
Олон нийтийн өмчөөс олон нийтийн цахилгаан, дулааны төлбөрийг төлчихөөд өөрсдөөсөө мөнгө гаргаад төлчихсөн юм шиг дарга нарыг нь баатар болгож шагнаад. Одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчид шагн�##�т ц�##�ин, 13 дах сарын ц�##�ингаа нөхөж авахаар шаардах хэрэгтэй
Түмний дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж төрөөс насаараа зулгаагаад ч одоо бас с�##�ж өгдөггүй төрийн хачиг болсон энэ хүнийг �######�уулаач ээ.