Нийгмийн

Б.Болортуяа: Зуун мянган жуулчин ирж, 100 сая ам.долларын орлого оруулаад байна

БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяатай жуулчдын урсгал хэр байгаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 100 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЭЭД БАЙНА-

-2022 оны зун дундаа орчихлоо. Жуулчид ид ирэх улирал. Хоёр жил хөл хориотой байсны эцэс аялал жуулчлал арай сэргэж байгаа гэж хэлж болохоор байна. Одоогийн байдлаар хэчнээн жуулчин ирээд байгаа юм бэ. Тоон мэдээлэл өгөөч?

-2022 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс хилээ нээж, олон улсад жуулчин хүлээж авахаа зарласан. Ингэж зарласантай холбогдуулан сар бүр ирэх жуулчдын тоо тогтмол өсөлттэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 100 мянга орчим жуулчин хүрэлцэн ирсэн. Ялангуяа гадаадын жуулчдын ирдэг таатай сар нь 6-8 сар байдаг. Энэ жил 250 мянга орчим жуулчин хүлээн авч, Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах зорилтыг БОАЖ-ын яамнаас тавьсан.

-Нэг жуулчнаас олох орлого ямар байх вэ. Одоогоор улсын төсөв хэчнээн төгрөгийн орлого ороод байна?

-Нэг жуулчин Монгол Улсад аялаад буцахад ойролцоогоор 1280 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Энэ жилийн хувьд бид 100 сая орчим ам.долларыг гадаадын жуулчдаас эдийн засагт оруулаад байна.

-2019 онд манай улс түүхэндээ хамгийн их жуулчин авсан гэдэг. Энэ жилийнхтэй харьцуулж үзвэл хэр их зөрүү байна вэ?

-2019 онд Монгол Улс түүхэндээ хамгийн их буюу 570 мянган жуулчин авсан. Энэ жил цар тахлын нөхцөл байдал, хоёр хөршийн нөхцөл байдлаас үүдэж 2019 оны статистик үзүүлэлтэд хүрэх жуулчин авах боломжгүй. Тиймээс ядаж 50 хувьд нь хүргэх буюу 250 мянга орчим жуулчин хүлээж авах, аялуулах зорилт тавин ажиллаж байна. Одоогоор 100 мянгад хүрээд байгаа.

-ЖУУЛЧДЫН 50 ОРЧИМ ХУВЬ НЬ ОХУ-ЫН ИРГЭД БАЙНА-

-Аль улсаас ихэвчлэн зорьж ирж байна вэ?

-Ирж байгаа жуулчдын дийлэнх буюу 50 орчим хувийг ОХУ-ын жуулчид эзэлж байна. Үргэлжлүүлээд БНСУ болон БНХАУ-аас ирэх жуулчид эзэлж байна. 2022 оны тавдугаар сард БНСУ-ын жуулчдыг визгүй зорчих боломжийг үерлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор солонгос жуулчдын тоо долдугаар сараас өсөх хандлагатай байна.

-Ер нь цар тахлын дараа жуулчдыг татах ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

-Ирж байгаа жуулчин бүр Монгол Улсын түүх соёлтой танилцах, байгалийн сайхныг таньж мэдэх, бишрэх, давтагдашгүй цэнхэр тэнгэр, цэлгэр газар нутгаар аялах сонирхолтой байдаг. Тиймээс байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилтыг БОАЖЯ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад, төлөвлөөд ажиллаж буй. Мөн жуулчид ирж байгаа цаг хугацаагаа үнэ цэнэтэй, дурсгалтай сайхан өнгөрүүлэх шаардлага байгаа. Тиймээс олон үе шаттай арга хэмжээ, эвентүүд хийж байна. Хамгийн сүүлд наадам найт арга хэмжээг жуулчдад зориулж зохион байгууллаа. Орон нутаг буюу 21 аймагт өөрсдийн орон нутгийн онцлогт тохирсон эвент, арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Энэ нь жуулчдын үзэж сонирхох, өв уламжлал, соёл, нүүдлийн зан заншлыг таньж мэдэх боломж олгож байгаа юм.

-Сүүлийн хоёр, гурван жил тэг зогсолт хийгээд байсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгчид сэргэлт авч чадаж байна уу?

-Хоёр жил зогссонтой холбоотой үүд хаалгаа хаасан аж ахуй нэгжүүд бий. Мөн хэдийгээр хүнд хэцүү байсан ч Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаагаа уялдуулаад ажиллаж байгаа олон аж ахуй нэгж байна. Энэ жил гадаад болон дотоодын аялагчдын нөлөөгөөр эдийн засгийн боломж нь тодорхой хэмжээгээр дээшилж байна. Гэхдээ санасан хэмжээндээ хүрэх болоогүй, боломжгүй байна.

-Дэд сайд саяхан Сингапурын аялал жуулчлалыг хөгжүүлсэн туршлага судалсан гэсэн. Тус улсын туршлага юу байв?

-Ирж байгаа жуулчдад цаг хугацаагаа хөгжилтэй өнгөрөөхөд чиглэсэн энтертайнмент арга хэмжээ, орой үдшийн цагаар цаг хугацаагаа өнгөрүүлэх боломжууд нээлттэй байх ёстой юм. Тиймээс “Наадам найт”, “Плэй тайм” гэх мэт арга хэмжээ зохион байгуулсан. Одоо удахгүй ирэх долоо хоногоос “Нүүдэлчин соёл” эвент арга хэмжээ зохионо. Олон арга хэмжээг тогтмол, үе шаттай зохион байгуулдаг юм байна. Ирэх жил үүнийг дахиад үзэх юмсан гэдэг тийм сэтгэгдэл төрүүлэхүйц арга хэмжээг төлөвлөж гаргах ёстой байдаг. Тиймээс нутаг, нутгийн брэндийг илтгэсэн эвентүүд хийхээр ажиллаж байна. Энэ нь 2023-2024 оны Монголд зочлох жилийн бэлтгэл ажил болох юм. Жуулчин бүр санхүү зардлаа төлөвлөөд алс холоос ирдэг учраас монголчууд зочломтой сайхан зангаар угтаж, үддэг байх ёстой. Энэ бол манай монголчуудын дэлхийд гайхагдсан зан чанар. Гэхдээ энэ нь сүүлийн үед дутагдаж, орхигдож, мартагдаж байгаа тал ажиглагдаж байна.

-КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БИДНИЙ ЗОРИЛТЫГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХИЙГ ТААШГҮЙ-

-Жуулчдаас манай улсад ирээд сэтгэл дундуур байсан талаараа гомдол, саналаа хэр их ирүүлдэг юм бол?

-Жуулчид ирэхдээ аялал жуулчлалын оператор компаниудтай гэрээ хийгээд, даатгалд хамрагдаад ирдэг. Эргээд жуулчны аялалтай холбоотой гомдлоо гэрээ байгуулсан компанидаа гаргаж байна. Шууд БОАЖЯ руу хандсан гомдол ирдэггүй. Олон нийтийн сошиал сувгуудаас ирж байгаа гомдлыг харьяалах газарт нь хүргүүлж, шийдвэрлүүлэхээр цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, ажиллаж байна.

-Сая наадмын нээлтийн билетийг жуулчдад зарахдаа урьдчилан бичиг баримт бүрдүүлж, онлайнаар захиалах шаардлага тавьсан. Үүнийг иргэд их шүүмжилсэн. Жуулчдыг татах гээд байгаа мөртлөө ингэж хүнд суртал гаргавал яаж аялал жуучлал хөгжих вэ гэцгээсэн. Энэ асуудалд танай яамны байр суурь ямар байгаа вэ?

-Нэмэлт материал шаардсан асуудал гараагүй. Цахим монгол аяны хүрээнд маш олон төрийн үйлчилгээ цахимжиж байгаа. Үүний хүрээнд жуулчин гадаадаас ирээгүй байхдаа цахимаар материалаа явуулаад наадмын билетийг онлайнаар захиалаад авдаг болох нь жуулчдыг татах хөшүүрэг юм л даа. Цахимжих бэлэн байдал хангагдаагүйтэй холбоотой зарим гомдол санал гарсан. Гэхдээ жуулчдад хялбар байдлаар наадмын билет онлайнаар захиалдаг болгох зарчим руу яваандаа шилжинэ.

-Цаашид 150 орчим мянган жуулчин ирнэ гэсэн тооцоотой байгаа юм байна тийм үү?

-Коронавирусийн нөхцөл байдал бидний зорилтыг хэрхэн өөрчлөхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зорилгоо хэрэгжүүлж ажиллахын төлөө л явна. Хилээ нээсэнтэй холбоотойгоор жуулчид виз авах нь аваад, визгүй зорчих нь зорчоод Монгол Улсад орж ирэх бүрэн боломжтой.

-Цаг гарган мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 27, 2022 08:20

Энэ хаанаас гараад ирсэн юун ч хүүхэн юм бүү мэд. Энэ с�##�барын т�##�аар мэдлэг, мэдээлэл хомс л санагдсан, бодвол нэг даргын л хүн байх даа

Зочин
Зочин
7 сар 27, 2022 10:57

Ene yamtai yamgui,gadniihan uursduu social-r surtalchlaad aylaliin bichleg zurgaa huvaaltsaad manaih ruu ireh humuus ihsej bgaa.

Зочин
Зочин
7 сар 27, 2022 11:12

100 сая ч гэх шиг м�##� хүүхэн

зочин
зочин
7 сар 27, 2022 11:59

хөөрхийлөлтэй амьтан, юугаа ч мэдэхгүй цүнх баригч

сонгогч
сонгогч
7 сар 27, 2022 12:24

зочломтгой гээд хүмүүсийг хоолоор үнэгүй дайлах юм уу, баруунд аяга цай ч өгдөггүй

Зочин
Зочин
7 сар 27, 2022 13:01

400 сая ккк

Bidon
Bidon
7 сар 27, 2022 13:08

Chaadag taavchig ve haha tojignii nuh

Dulguun
Dulguun
7 сар 27, 2022 15:03

Zuw l yum yrij bn shde .gadaadaas irsen zochidoo Ali boloh taw tuhtai dahiad mongold irnee gsn setgegdeltei butsaaj bwl boloo. Hiiheer hiilee gn .hiihgvi bolhoor hiisengvi gn .ergvv yumnuud.nairsag zochlomtgoi gedeg n vnegvi hool tsai uguud bh yumuu ch gh shg .???? yahaaraa iim sonin archaagvi zantai bdg bnaa setgegdelvvliig n unshsan chin oi gutaj bn

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 27, 2022 15:20

Он гарсанаас хойш 49.000 оросууд орж ирсэн. Эд хөдөө яваагүй манайхнаас Турк Солонгос бараа бөөндөөд буцсан. Цаагуураа гадныхны бараанд мөнгөө өгсөн л гэсэн үг. Өгөөжгүй жуулчин гэж Оросуудыг хэлнэ. Ирээд дээд т�##� нь 5 хононо.

Зочин
Зочин
7 сар 27, 2022 15:58

ajlaa sain meddeg ugch bga medeelel ni barimt notolgoo sudalgaatai oilgomjtoi l bn ajil hiisen hun ni hemluuldeg bolson yachihsan niigem humuus ve

Adishaa
Adishaa
7 сар 28, 2022 08:01

gutsaach chi turiivchiig ni barij baisan uu . xudal yarixaa bolioch

Иргэн
Иргэн
7 сар 28, 2022 10:18

БАГА Ч ГЭСЭН ХАНШ БАРИХАД НӨЛӨӨЛӨЖ БН!! ЦААШИДАА НАМРААС ЯААНА ДАА!!!

Зочин
Зочин
7 сар 28, 2022 17:19

Жаахан соёлтой,баймаар юм.

Зочин
Зочин
7 сар 31, 2022 02:27

Huitrehees umnu neg tom urtuu deer yadahda urihsn shig urtuu bari 00 shiid

Иргэн
Иргэн
8 сар 22, 2022 18:27

400 сая жуулчин ирэх ч хол байна.Гэхдээ яах вэ чамлахаар чанга атга.

Холбоотой мэдээ

Back to top button