Хүчин, хулгайн хэргээр зургаан удаа ял эдэлж байсан этгээд хүний аминд хүрчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харъяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь 2022 оны долоодугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгдсэн.
Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтоожээ. Сэжигтэн хэргийн газраас оргон зугтсан тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зургаан хоногийн турш тасралтгүй явуулж өнөөдөр буюу 2022 оны долоодугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.