УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

МАН Н.Энхбаярт "шагнал"-аа өгч, Үндсэн хуулийг шинээр бичих лоббигоо эхлүүлэх үү

ҮХНӨ-ийн асуудлыг судлах ажлын хэсгийг уг нь өнгөрөгч хавар УИХ-аас байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ахлахаар болсон билээ.

Гэтэл Засгийн газраас чиглэлтэй ажлын хэсэг дахин байгуулчихжээ. Тодруулбал, хоёрхон долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч долдугаар сарын 27-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, ҮХНӨ-ийн асуудлаар Засгийн газрын дэргэд дахин нэг ажлын хэсэг байгуулжээ. Сонирхолтой нь, тус ажлын хэсгийг Н.Энхбаяраар ахлуулсан байгаа юм. Түүнчлэн "Иргэний зориг ногоон нам"-ын дарга Ц.Ганхуяг, "Монголын уламжлалын нэгдсэн нам"-ын дарга Б.Батболд, "Монголын үндэсний ардчилсан нам"-ын дарга Б.Цогтгэрэл, "Шинэ" намын дарга Ц.Гантулга нарыг багтаажээ.  

Ийн олон сар чимээгүй байсны эцэст Н.Энхбаяр хийх ажилтай болчихжээ. Тэрбээр МАН-тай сонгуульд хамтарч хүч үзсэн шагналаа аваагүй байсан билээ. ҮАБЗ-ийн дэргэдэх судалгааны хүрээлэнгийн захирлын суудал өгсөн ч өдий хүртэл очоогүй байв.

Ажлын хэсгийн ерөнхий чиг үүрэг нь, ҮХНӨ хийх асуудалд улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх. Мөн боловсруулсан саналаа есдүгээр сард танилцуулах. Ажлын хэсгийн ахлагчаар түүнийг тавьсан нь дараах хардлагыг төрүүлж байна.

НЭГДҮГЭЭРТ: Н.Энхбаярыг оруулж ирж байгаа нь "Эцэг хууль"-ийг өөрчлөх биш шинээр бичих гэснийх байж мэднэ". Учир нь Н.Энхбаяр бол Үндсэн хуулийг өөрчлөх биш, шинээр бичье гэдэг үзэл бодол баримталж, байр суурь илэрхийлдэг хүн.

ХОЁРДУГААРТ: ҮХ-ийг эрх баригч нам дангаар өөрчлөх нь ёс зүйгүй үйлдэл гэдэг логик дээр тулгуурлаж, тооны хувьд олон жижиг намуудыг шинэчлэгч үзэлтнээр удирдуулаад "Ард түмний санал дээр хүч нэмэрлэе" гэж сэтгэснийх буй за.

Шинэчлэх биш, өөрчлөөд өнгөрье гэхээр, нэгд, саяхан өөрчилсөн, хоёрт, өөрчлөлтийг гардаж хийсэн нөхдийн ихэнх нь УИХ-д одоо ч сууж байгаа учраас ард түмнийг сонгуулийн өмнө хуурч, саналыг нь зальдаж авсан нь (Өмнөх өөрчлөлтөөр "Давхар дээл"-ийг хязгаарлах гэх мэт иргэдэд таалагдсан заалтууд оруулсан) мэдэгдчих гээд "Хүний гараар могой бариулах" гэж байж мэднэ. Энэ үнэн бол яалт ч үгүй мигуйн санаа мөн.

ҮХНӨ оруулах биш шинээр бичих хувилбар "Хөшигний ард" яригдсан гэх мэдээллийг Н.Энхбаярын томилгоо улам лавшруулж байна.

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхийн өмнө УИХ-ын гишүүдийг хөдөө орон нутаг руу томилолтоор явуулж ҮХНӨ-ийн танилцуулга хийлгэсэн. Гэтэл үнийн өсөлтөд бухимдсан иргэд юун ҮХНӨ манатай, УИХ-ын гишүүдийг барьж идэх шахсан. Улмаар томилолтоос ирсэн гишүүдэд “Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар зуны цагт ч идэвхийлэн ажиллаарай” хэмээгээд хаврын чуулганаа хааж байв. Харин зун цагт УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, ҮХНӨ-ийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл урьдаас яригдсан. Гэвч гишүүдийг тойрогтоо ажиллаад ирсний дараа энэ магадлал унасан. Ээлжит бус чуулганы сураг өдгөө ч таг чиг.

Зуны уйтай улс төрийг цочоосон Н.Энхбаярын гэнэтийн томилгоо ийнхүү "Эрх баригчид "Эцэг хууль"-д өөрчлөлт оруулах биш, шинээр бичихээр сэтгэл шулуудахдаа ийн алгуурлаж байж мэднэ" гэж таамаглахад буруудахааргүй нөхцөл байдал үүсгэчихлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШИНЭ САНАА
ШИНЭ САНАА
8 сар 11, 2022 09:48

ҮХНӨ ИЙГ ХЭН АХЛАХ НЬ ГОЛ БИШ БИД ДАНДАА ХЭЛБЭР ЯРИХ ЮМ ГОЛ НЬ ТЭР ОРХИГДСОН ӨӨРЧЛӨЛТҮҮДЭЭ МӨН ҮНЭХЭЭР ЧУХАЛ САНААНУУД ТЭР БАЯРХҮҮ ДОКТОРЫН ЯРИАД БАЙГАА ҮНДЭСНИЙ СӨНГӨН ТЭМДЭГТИЙГ ЯАЖ ТӨЛБӨР ТООЦООНД БОДТОЙГООР ХЭРЭГЛЭЖ БОЛХ ТАЛААР САЙН ЯРИЛЦМААР САНАГДАХ ЮМ

Зочин
Зочин
8 сар 11, 2022 15:55

Хуцдаг хог вэ

Зочин
Зочин
8 сар 11, 2022 10:16

Өөх ч биш, булчирхай ч биш 30 жил улс төрч нэртэй дуракуудын туршилтын туулай болж амьдарсаар з�##�хлав.Ерөөсөө байдаг бол мафи-д , эсвэл намд элсье.Буянтын гуанзанд гэдэс цатг�##�ан санаа амар гэдэг шиг төрийн �##�банд орвол өнөөдөр хэдэн оймс зарагдах, банкны э/з ямар ааш гаргахыг бодох хэрэггүй санаа амар....

ЗОЧИНмөнгөн
ЗОЧИНмөнгөн
8 сар 11, 2022 10:56

Шинээр бичих нь зөв байж мэднэ Энхбаярт бэлэн биччихсэн хувилбар байгаа гэсэн

Зочин
Зочин
8 сар 11, 2022 15:56

Хуцдаг хог вэ

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА
8 сар 11, 2022 14:06

ЭНЭ ХУУЛИЙГ ШИНЭЭР БИЧИХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ШҮҮ.

Зочин
Зочин
8 сар 11, 2022 11:10

Энэ тэнэгүүд амьбиц шун�##�даа хөтлөгдөөд, ҮХ ийг өөрчилж чадахгүй.

Зоч
Зоч
8 сар 11, 2022 12:42

Enhbayr bijheer yadgiin medleg bolowsroltoi.mynganiin zamiin ehlel tawiad bid saihan zamaar ywj bn.huniig hiiseniin dugne.muulah hunee ol sahal batuul elbeg su munhorgil.bayrtcogt saihanbileg ,...ged muu humuus ih bii

Зочин
Зочин
8 сар 11, 2022 13:07

Энхбаярын мэдлэг туршлагыг ашиглах хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 11, 2022 15:58
Reply to  Зочин

Үхсэний чинь мэдлэг туршлага вэ. Шун�##�ын бирдүүд

Ард
Ард
8 сар 11, 2022 13:51

Заза дампуу л хууль гарах болов уу ккк, Ганхуяг гуай бид 2ийн улс төр хууль мэддэг гэж юу бхав ккк, Иргэний зориг гэж нэрнээс цаашгүй иргэдийн төлөө хуруу ч хөдөлгөдөг хэдэн нөхдүүд бий бх, Монголын Үндэсний Ардчилсан нам ч гэж юу бдгийн ккк, нөгөө Ардчилсан нам, ХҮНам ч яасын, бүтэхгүйе ккк

Зочин
Зочин
8 сар 11, 2022 15:54

Энхбаярын туршлага гэвэл шун�##�, шоу хоёр л байгаа. Энэ эргүү төр үймүүлэхгүй зүгээр суулдаа. Ямар төвөгтэй, больж болдоггүй шун�##�ын бирд вэ. Энэ төр Энхбаярыг ингэж үнэлж байгаа нь байгаа нь бүгдээрээ, з�##�уу, хөгшингүй шун�##�ын бирдүүд гэсэн үг. Болохгүй болохоор нь Элбэгдоржоор сольж байсан шүү дээ.

Зочин.
Зочин.
8 сар 11, 2022 16:01

За энэ ч ёстой нохойн замаар оров бололтой. Бүрэлдэхүүний нь харахад нэг ч удаа Засаг барьж үзсэн намын дарга �##�га. Аль эсвэл 1990 оноос өмнөх Үндсэн хуулиа сэргээх гэж байгаа юм уу ? Эсвэл ерөнхийлөгчийн Засаглаыг шүтсэн Үндсэн хууль боловсруулах гэж байгаа юм болов уу ?
Бичээд бай ! , бичээд бай ! харъя!

Зочин
Зочин
8 сар 11, 2022 20:01

Дандаа өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль дүрмийг өөрчилдөг,�##�бан туша�##�ыг хувийн өмч мэт найма�##��##�цдаг улс болон ард иргэдийн эрх ашгийг уландаа гигэдэг бузруудыг тэнгэр ниргэх цаг ирнээ.

Зочин
Зочин
8 сар 12, 2022 10:02

Лам олдохгүй бол буцахдаа з�##�наа гэж энэдээ энэ өвгөн монгол улсад өөдтэй юм хийх боловуу улс ер нь өвөөд ямар өртэй юм бол

Иргэн
Иргэн
8 сар 12, 2022 12:10

НАМБАРЫН ТУРШИЛАГА ГЭВЭЛ ЯААЖ АВИЛГЫГ АМЖИЛТТАЙ ХУУЛЬЧИЛАХ ВЭ ГЭДЭГТ Л САЙН БАЙХ!!! МОНГОЛ УЛСЫН ГУНИГТАЙ ЦАГ ҮЕИЙГ БҮТЭЭЛЦСЭН БҮТЭЛГҮЙ НОВШ ШҮҮ ДЭЭ!!!

Иргэн
Иргэн
8 сар 12, 2022 12:26

Цаг үеийн шаардлагаас хоцрогдсон хуулийг шинэчлэх хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 12, 2022 15:56

ҮХНӨ одоо хэрэггүй. Боль наад тоглоомоо.

Ард
Ард
8 сар 12, 2022 19:05

Маш зөв. Энхбаяр чадна. Энхбаярын дэвшүүлж байсан хувилбар их сайн байсан. Тэр л монголыг зөв зам руу хөтөлж магадгүй.

Зочин
Зочин
8 сар 13, 2022 11:57

ЭНХБАЯР НОХОЙ МОНГОЛЫГ ХОРЛОЖ Л ЧАДНА

Зочин
Зочин
8 сар 14, 2022 13:57

ЭНХБАЯР БЯМБАЦОГТЫН ДЭРГЭД ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ АЖЛЫН АРВИН ТУРШЛАГАТАЙ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛЧИХСОН ХҮН ТӨР ЗӨВ ХҮНЭЭ ТОМИЛЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button