Сурвалжилга, Нийтлэл

“Pubg Mobile”-ийн үндэсний аваргууд: Компьютер тоглоомыг тоглох амархан, эзэмших хэцүү

21-р зуун гарснаас хойш цахим спортын хөгжил, цар хүрээ, зах зээл минут секундтэй уралдан хөгжсөөр. Хамгийн сүүлийн статистик тооцоогоор энэ салбарт хоёр тэрбум ам.доллар эргэлдэж байна. Харин монгол залуус энэ хурдацтай хөгжлийг идэвхтэй туулж буй. Цаашид цахим спортоор тэргүүлэх гүрний нэг ч болох боломж бий гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг.

Тэгвэл энэ спортод өөрсдийн гэсэн мөрийг үлдээж яваа нэгэн залуу squad (баг)-ийг онцолж байна. Тэд Монголын И-Спортын Үндэсний аварга шалгаруулах анхдугаар “’National Championship’’ тэмцээний “Pubg Mobile” төрөлд аварга болсон “1206 Esport’’ багийнхан юм.


“ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛД ЦАГАА ҮРЛЭЭ ГЭХ ОЙЛГОЛТ ОДОО Ч БИЙ”

“1206 Esport” багийнхан хагас жилийн өмнө анх танилцаж байжээ. Монголчууд багийн спортоор амжилт үзүүлэхгүй гэдэг ч цахим спортод өндөр амжилт гаргах болсон. Энэ залуус хагас жилийн хугацаанд нэг баг болон нягтарч, үндэсний хэмжээний баг болж чадсан нь үүнийг илэрхийлж байх шиг. Одоогийн байдлаар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байрлаж бэлтгэлээ базаадаг юм байна. Багийн тоглогчдыг нэрлэвэл:

  • Өсөхбаяр буюу Кракен
  • Бат-Ирээдүй буюу Киллер
  • Чингүүн буюу Кори мөн Өсөхбаяр.

Багийн тоглогч Кракенаас "Цахим спортоор яагаад хичээллэх болсон бэ" гэж асуухад "Зүгээр л утсаа барьж аваад тоглочихсон шүү дээ" гээд инээв. Багийнхан ч толгой дохин дэмжээд "Бидний үеийнхэнд цахим спортын тамирчин болно гэж тоглож эхэлсэн хүүхэд бараг л байхгүй болов уу" гэж хэлээд санаа алдаж байна.

"Ер нь хэрэггүй зүйлд цагаа үрж байна гэдэг ойлголт одоо ч Монголд байдаг шүү дээ" гэж багийн тоглогч Киллэр хэлэв. "Анх тоглоход эцэг эхийн зүгээс ямар үзэл бодолтой байсан бэ. Одоо харах өнцөг нь өөрчлөгдсөн үү" гэхэд тэрбээр "Анх тоглоход дургүй байсан. И-Спортын талаар мэдлэг дутмаг учраас тэр байх. Одоо бол дэмждэггүй бас хориглодоггүй" гэлээ.

“МОНГОЛД И-СПОРТЫГ СПОРТ ХЭМЭЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА”

"Монголд цахим спортоор хичээллэхэд хэр хүндрэлтэй байна вэ" гэхэд Өсөхбаяр "Тулгамддаг, сайжруулах ёстой зүйлс их бий. Монголд И-Спортыг нийтээрээ спорт хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа. Нэг талаас шууд компьютер тоглоом хэмээн хүлээж авдаг. Нөгөө талаас гүйж, хөлсөө гаргаж, маш их эрчимтэй хөдөлгөөн хийж байж л спорт болно гэж ойлгоод байдаг. Гэхдээ олон улсад арван жилийн өмнөөс И-Спортыг хэдийнэ спорт хэмээн хүлээн зөвшөөрсөн.

Дэлхий дээр нийт 7000 гаруй төрлийн спорт байдаг. Спорт гэдгийг нэгд аз шаардсан биш, хоёрт эрсдэлгүй, гуравт өрсөлдөөнтэй, дөрөвт дүрэмтэй байх ёстой хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү дөрвөн чанарыг агуулсан байх юм бол спорт мөн гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр цахим тоглоом нь спортын төрөл зүйлд тооцогдож байгаа юм.

Хүмүүсийн харах өнцөг спорт биш донтуулах тоглоом гэж үздэгт бий. Энэ ойлголтоо өөрчилж, спорт гэдэг талаас нь хараасай гэж боддог доо. Тоглогчдын хувьд сэтгэл зүйч гэж байдаггүй. Энэ цэвэр сэтгэл зүйн тоглолт учир сэтгэл зүйч байгаасай хэмээн хүсэж байна" гэлээ.

Түүнээс үргэлжлүүлэн "Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглосон бэ" гэж асуухад "Гурван өдөр 15 match тоглосон. Алдаа гарсан нь ч бий.  Гэхдээ бие биенээ дэмжин, чадахаараа тоглож, аварга болсондоо сэтгэл хангалуун байгаа" хэмээгээд инээмсэглэж байна.  

-Тэгвэл тоглолтын дараа байгууллагуудаас хамтрах санал хэр ирэв?

Кори: Цахим спортыг дагаад маш том спонсоршипийн хэлхээ явж байдаг учраас амжилттай байх тусам том компаниуд хөрөнгө оруулж, ивээн тэтгэж, хамтран ажиллах олон боломжуудыг эрэлхийлж байдаг.

Тиймээс спонсоршип, цалин, стрийм, хандив, нэмэлт орлого, рекламны орлого, шагналын сан гээд мэргэжлийн тамирчдын хувьд орлогын эх үүсвэр олон. Гэвч бидэнд санал тавьдаг ч таг болцгоодог. Спонсоршип тал дээр асуудалтай байгаа учир хамтарч ажиллахыг хүсвэл бид баяртайгаар угтах болно.

-Цахим спортын бэлтгэл гэхээр ямар байдаг вэ. Тоглохоос өөрөөр бэлтгэл хийдэг үү. Ер нь бэлтгэл хийхдээ хамт тоглох, тусдаа тоглох ялгаа байдаг юм уу?

Киллер: Маш их ялгаатай. Хамт тоглох нь илүү багийн тактик боловсруулж хэрэгжүүлдэг тул туршлага хуримтлуулдаг. Хуваарь зохиож, түүний дагуу сургуулилтаа хийдэг. Өдөрт таван цагийг тоглохдоо зарцуулна. Хүмүүс байнга утсаа шагайдаг гэх буруу хандлагатай байдаг.

Бусад спортыг бодвол багаар хамтарч ажиллах, эсрэг багийн хүмүүсээс санаагаа уралдуулж тоглодог тоглоом гэж хардаг. Хүн ганцаараа тоглоод хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тавуулаа тоглож л амжилтад хүрнэ. Ганцаараа тоглодог төрлүүд бий. Гэхдээ хамгийн алдартай төрлүүд нь багийн тоглолт шаарддаг. Бие биетэйгээ олигтой харилцаж чадахгүй бол бас л амжилтад хүрэхгүй. Наад зах нь бусадтай харилцах чадвар эзэмшинэ. Цаашлаад богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чаддаг болно. Цахим спортод бүхнийг секунд биш долиор хэмжинэ. Шатар тоглоод стратеги, тактик боловсруулж сурдагтай л адил. Компьютер тоглоом тоглох амархан. Хэн ч чадна. Хорхой нь хөдлөөд нэг сар тоглолоо гэж бодъё. Гэхдээ эзэмших их хэцүү.

Тэдний гаргаж байсан амжилтуудаас дурдвал: 

  • Mesa premier: Тавдугаар байр
  • JIG JUG quilifier 2: Нэгдүгээр байр
  • JIG JUG quilifier 3: Гуравдугаар байр
  • JIG JUG quilifier final: Дөрөвдүгээр байр
  • JIG JUG RTNC: Аваргын цом
  • TBL: Тавдугаар байр.

“МЕНЕЖЕРГҮЙ УЧРААС ГАДААДЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХОД ХҮНДРЭЛ УЧИРДАГ”

Багийн тоглогч Киллер толгойгоо маажаад "Бид дотоодын тэмцээндээ алгасалгүй оролцдог. JIG JUG нь Монголын цогц, лайв стриминг платформ. 2020 оны нэгдүгээр сараас зах зээлд “Life Style” болон И-спортын стриминг хийх вебсайт болон аппликэйшнээр нэвтэрч байсан.

2022 оноос платформын өнгө төрх, үндсэн стрийм хийх чиглэлээ өөрчилж, “Юнител” группийн доор ирснээр дан ганц и-спортын контент бүтээж, стрим хийхээ больсон. Харин тэмцээн зохион байгуулдаг, И-спортын эко системийг хөгжүүлдэг, гадаадын болон дотоодын И-спорт тэмцээнийг өөрийн платформоор шууд дамжуулан хүргэдэг болсон.

Бидний зүгээс гадаадын тэмцээнд оролцоход менежергүй учраас асуудлууд тулгардаг. “Scrimm Official” тэмцээнүүдэд оруулах мэдлэгтэй арын албаны хүн хайж байгаа" гээд ажлын байрны зар хэлээд амжив.

Багийн тоглогч Кракен хажуугаас нь "Бидний цаашдын төлөвлөгөө бол илүү ахисан түвшний тоглолт гаргаж “PUBG MOBILE GLOBAL CHAMPION” болох зорилготой байгаа. Ойрын төлөвлөгөө бол “PMCO-д” бэлдэж амжилттай оролцоно" гэсэн юм.

“PUBG MOBILE GLOBAL CHAMPION” гэдэг нь нэг ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм байна.

О.ЭНХЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 15, 2022 08:30

Юуных нь сайхан байхав дээ. Тархи болон хараанд хамгийн их хортой тоглооом

Зочин
Зочин
8 сар 16, 2022 13:27
Reply to  Зочин

chi z##l

Зочин
Зочин
8 сар 15, 2022 08:31

Suraggvi garuuuud bn shdeeee

Зочин
Зочин
8 сар 15, 2022 08:49

Bas ng urlag gsn vg vv te

Зочин
Зочин
8 сар 15, 2022 10:20

Хэдэн тэнэгүүд. Тархиа устгаж мэдрэлийн өвчтэй болж Шархаданд хэвтэнэ гэдгээ мэдэхгүй.

Зочин
Зочин
8 сар 15, 2022 15:40

ийм мэдлэгтэй хүүхдүүдийг удирдаж олон улсад тоглуулах менежер л хэрэгтэй байна даа

Зочин
Зочин
8 сар 15, 2022 16:01

Kelly gedeg bgshuuu

Quikkotte
Quikkotte
8 сар 16, 2022 00:56

MUNDAGSHUUU????❤

Зочин
Зочин
8 сар 16, 2022 01:49

Монголдоо бол сул баг тэр тэмцээн дээр л жинхэнэ азтай байсан.

Зочин
Зочин
8 сар 16, 2022 01:50

Онцлох тоглогч гэвэл тэр Сүхээ нь л багийг чирдэг юм байна лэ

Холбоотой мэдээ

Back to top button