Нийгмийн

Орхон аймгийн ЭМГ-ын дарга асан Ц.Мөнхцэцэгийг төсвийн мөнгө завшсан хэргээр шалгаж байна

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Мөнхцэцэгийг төсвийн мөнгө завшсан хэргээр АТГ-аас шалгаж байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнд нийтийн албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсөв захирагч төсвийн  хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Түүнийг дараах хэргүүдэд холбогдуулан шалгаж буй юм:

  • Ц.М нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгая” аяны хүрээнд зарцуулагдах байсан 5.190.000 төгрөгийн санхүүжилтээс 4.400.000 төгрөгийг “Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизийн мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, мөн зар түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулах” талаар Орхон аймгийн “EBS” телевизийн захирал Х.М-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан мөнгөнөөс 2.460.000 төгрөгийг тус газрын эдийн засагч Д.О-н ХААН банкны дансаар дамжуулан авсан,
  • 2019 оны зургаадугаар сард “Улаан бурхан”-ны вакцины 1.500.000 төгрөгөөс 1.117.000 төгрөгийг “Эрдэнэт Сэлбэ” ХХК-руу шилжүүлэн 754.000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
  • 2020 оны гуравдугаар сард “Корона вирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн урамшуулал болох 946.389 төгрөгийг гаргуулан өөртөө давуу байдал бий болгосон зэрэг гэмт хэрэгт холбогджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2022 14:21

SHUDARGA SHALGAARAI

Зочин
Зочин
8 сар 22, 2022 14:24

Иддэггүй шудаогаар ажилладаг амьтан бна уу

Зочин
Зочин
8 сар 22, 2022 15:20

Эрүүл мэндийн газар дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг яамны төрийн нарийн бичгийн дарга нар төсөл гэдэг нэрийн дор мөнгө завшдаг нь нууц биш.Эмч сувилагч нар хэлдэггүй.Ж нь.Эрүүл Монгол хүүхэд. заримыг нь санахгүй байна гэх мэт цаг үеийн ажилд орж ирсэн мөнгийг эздэд нь өгдөггүй, цаанаасаа санжүүжилт нь орж ирэхгүй байна гээд л өнгөрдөг.Дараа нь сонсоход тэр идэж завшсан гэгэ гээд л өнгөрдөг

Zochin
Zochin
8 сар 22, 2022 17:23

HUSUT-iinhnii derged uchuuhen l ym baina.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 13:19

ЭНЭ ХҮҮХЭН ЖИЖИГХЭЭН ЧАПАК ШҮҮРЖЭЭ БҮҮР ӨМ ЦӨМ ЧААЛАА Л ГЭЖ БОДЛОО ГЭХДЭЭ ЗАЛУУ ХҮН ИЙМ АМБИЦТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ САНГИЙН САЙДААР ТАВЬЧИХЬАЛ САМРАХ ХҮН БАЙНА.ЛУУСАНГИЙН ШОРОНД ОЧИХОД ЧИНЬ ТЭНДХИЙН ХҮН АМЬ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР ОЛОН ЖИЛ АВСАН МААНУУД ӨӨРСДИЙХӨӨ ЗАВААРСАН АЛАВЧААР АМЫГ ЧИНЬ АРЧИЖ ХАМАРТ ЧИНЬ ТУЛГАНА ТЭГЭЭД ЧИНИЙ АЛАВЧИЙГ АВЧ ӨМСӨӨД ӨӨРСДИЙХӨӨ ХУУЧНЫГ ӨМСГӨНӨ ТЭГЭХЭЭР ЧИ ЯАНА БУШУУХАН ХОХИРЛЫГ НЬ ТӨЛӨӨД ТЭНСЭН АВАХАА БОД ОДОО УДИРДАХ АЖИЛ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ АЦ БОЛЛОО МАНАЙ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧЭЭР ХҮРЭЭД ИР ШОРОНД ЯВСНААС ЭНЭ НЬ ДЭЭР ШҮҮ .

Холбоотой мэдээ

Back to top button