Зассан хуулиа Цэц, МАН-аар "өвчүүлэгч"
Үндсэн хуулийн цэцээс түүхэндээ анх удаа Үндсэн хууль дахь заалтыг "Хүчингүй болгосугай" гэж улаанаар лацдав. Тэр заалтыг нь хоёр жилийн өмнө Г.Занданшатарын ахалсан парламент Үндсэн хуульдаа шигтгэсэн. Гэтэл Г.Занданшатар спикер хийх хугацаандаа өнөөх заалтаа Үндсэн хуулийн цэцээр "өвчүүлэв".

Цэц түүхэндээ анх удаа Үндсэн хуулийн 68.1-д заасан эцэг хуульд өөрчлөлт оруулах чиглэлийг УИХ-д тогтоолоор "зарлигдаж" хүргүүлсэн нь энэ. Ингэж "ҮХНӨ нь Үндсэн хуулийн нэг хэсэг мөн" гэх агуулгаа эцэг хуулийн хамгаалагчид гэх өвгөчүүд тургиж, хууль тогтоох чиг үүрэгтэй УИХ-ыг хүчиндээ автуулав.
Эх барьж авсан хуулиа дахин "өвчүүлэхээр" болсон УИХ-ын дарга Г.Занданшатар "ҮХНӨ-ийг эсэргүүцэж байгаа гишүүдийг бид сонсох ёстой" гэсэн үгээс өөр суурьтай илэрхийлэмж хийсэнгүй. Түүний хажууд ҮХНӨ батлахад зөвлөж суусан Ж.Сүхбаатар өөрийнхөө заалтыг унагах кноп дараад, сайдын суудалд яригдаж байна.
Яг зарчим, зөв голдрил талаас нь харвал үүн шиг том ухралт улс төрчдийн хувьд үгүй юм.
Чухам тийм учраас энэ өдрүүдэд намын дарга, Цэцээ даван орилж чадахгүйдээ Г.Занданшатар хамгийн гунигтай суугаа болов уу. Тэр сайд нарын суудал хуваарилалт дээр ч толгой дохин оролцоогүй гэж харагдаж буй. Тохироо төрийн гурван өндөрлөгийг хүрээнд яригддаг ч энэ удаа Г.Занданшатар тойргоос гарч, МАН-ын генсекийн нөлөө зузаарав.
Тэгэхээр мэтгэлцээний, хуулийг жинхэнэ утгаар нь тогтоодог сонгодог парламент хөгжүүлнэ гэж ҮХНӨ хийхдээ ярьж, Г.Занданшатарын дээр нам нь, Цэц нь гараад суучихсныг харууллаа.
Одоо парламентаас Засгийн газрын 20 орчим сайдын 80 хувь нь сонгогдвол нэг сайдад ердөө 4-5 гишүүн ногдох юм.
Засгийн газар парламентын танхимаар сайд нараа тарааж суулгаад, нэг сайд 4-5 гишүүний саналыг найрахад л асуудал нь шийдэгдэх. Яг ийм гарц нээгдэв. Жинхэнэ лоббины парламент гэж энэ. Үүнээс гарах гарцыг нь тодорхойлж байсан хүмүүс өнөөдөр эргээд шавар луу нь чихчихэж байгаа юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатар одоо эсэргүүцэж дууграхаас айгаад байгаа
huch mohosdson bhooo hooorhii
Мухард�##�д орсон уу гэлтэй гацсан Занданшатар юу бодож суугаа юм болдооо төр улсынхаа төлөө сэтгэл гэж бна уу
МАН маш олон жилийн ноёрхол тогтоохын тулд ҮХЦ д суулгасан гар хөлтэйгөө нийлж Монгол Улсын хувь заяагаар тоглож байна
tsetsiig chini harin battulga dargaldag bish ymu
dundiig barij bgn mash zow uildel