Нийгмийн

ТОДРУУЛГА: Хязгаарлалт тогтоосон бүсэд түгжрэл 40-50 хувь буурсан

Хичээл сургуулийн бэлтгэл ажил хангахтай холбогдуулан найм хоногийн хугацаанд автомашины тэгш, сондгой улсын дугаараар явуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Тодруулбал, захирамжид энэ сарын 27-оос есдүгээр сарын 3-нийг хүртэл найм хоногийн турш 08.00-20.00 цагт автомашины тэгш, сондгой улсын дугаараар хязгаарлалт хийхээр болсон.

Тухайлбал өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд энэ захирамж гурав дахь өдрөө хэрэгжиж байна. Тэгвэл жолооч нар энэ хядгаарлалтыг хэр биелүүлж байгааг ТЦА-наас тодрууллаа.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир хэлэхдээ "Хязгаарлалтын журам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс ерөнхийдөө жигдэрч, жолооч нар мэдээлэлтэй болсон байна. Эхний өдөр буюу бямба гарагт мэдээлэлгүй иргэд орон нутгаас их орж ирсэн нь алба хаагчидтай үл ойлголцох байдал үүсгэж байсан. Хязгаарлалтын бүс рүү нэвтрэх гэсэн жолооч нарт манай алба хаагчид тайлбарлаад, эргүүлээд буцааж байна. Торгож, арга хэмжээ авахгүй. Яг хязгаарлалт тогтоосон бүсэд түгжрэл 40-50 хувь буурсан гэсэн судалгаа гарсан" гэв.

Энэ сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Харин энэ сарын 28, 30 болон есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш буюу 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцоно

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:58

Siiireg estoi saihan bolson bnleee. Harin gerees garaad hoer buudal gazar tvgjireheer bnlee gardaggbi mashinuud ni ywaad ghdee tsagdaa shuud haagaad zohitsuulalt hiij bnlee

Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:59

Жилийн жилд л ингэдэг энэ ача�##��##�тай үеэр зөв л дөө

тамир
тамир
8 сар 29, 2022 11:52

хязгаарл�##�т тогтоогоогүй бүсэд нь 0 зогсолт хийж байна зөв үү тэ?

mark
mark
8 сар 29, 2022 12:52

tsaashid ene heveer ni urgeljluuleh ni zuitei

Зочин
Зочин
8 сар 29, 2022 14:09

demjij bgaaaaa

Холбоотой мэдээ

Back to top button