УЛС ТӨР

Э.Болормаагийн оронд А.Ариунзаяа очиж, Л.Оюун-Эрдэнэд зөвлөнө

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн ИТХ-аар Ховдын Засаг даргад дэмжсэн.

Болсон процессыг тайлбарлабал, Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын хорооноос Э.Болормаагийн нэрийг санал болгож, ИТХ-д оруулж ирсэн. Энэ дагуу тус аймгийн ИТХ 2022.08.26-ны 09.00 цагаас хуралдаж, Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн орлогч даргаар ажиллаж байгаа Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Э.Болормаа өрсөлдөгчтэй болоод амжсан. Т.Дэлгэрсайхан ч нэрээ татахгүй, өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байлаа. Гэвч Засаг даргыг сонгох хурал гурван өдрөөр хойшилж, 29-нд үргэлжилсэн. Ингэхэд Т.Дэлгэрсайхан нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Ийнхүү Т.Дэлгэрсайхан нэрээ татсанаар Э.Болормаа 73.1 хувийн саналаар Ховдын Засаг даргад дэмжигдсэн. Одоо түүнийг Ерөнхий сайд батламжлах л үлдээд байна.

Түүний оронд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр хэн очих нь анхаарал татаж буй. Тэгвэл түүний оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг томилохоор тохирчээ.

А.АРИУНЗАЯАГИЙН НАМТАР

Төрсөн газар: 1980 он Улаанбаатар хот

Үндэс угсаа: Өөлд

Төгссөн сургууль:

  • 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
  • 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль
  • 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж
  • 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль
  • 2015 онд  Удирдлагын академи
  • 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.  Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй

Ажилласан байдал:

  • 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
  • 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга
  • 2016-2020 Үндэсний Статистикийн хорооны дарга
  • 2020-2022 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:39

Англиар маш сайн ярьдаг хүн байна лээ. Ер нь их боловсролтой эмэгтэй гэдэг ТВ - д өгсөн ярилцлагаас харагдаж байсан. Ажлын амжилт хүсье!

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:44

Хэн юу гэх нь хамаагүй шүү охин минь хариуцсан ажилдаа л хичээж олныхоо итгэлийг биелүүлж сайн байхыг хичээ.удам сайтай сайхан бүсгүй шүү. Амжилт.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:45

Нүдэнд дулаахан сайхан,боловсролтой,удам сайтай эмэгтэй шүү.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:52

Хүн хэлснээр муудадгүй өөрийн бодолтой чадварлаг эмэгтэй харагддаг өвөө нь мундаг хүн

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:54

Сайхан эмэгтэй

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:19

хоёулааа л мундаг эмэгтэй

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:30

Oyunerdeneee yugaa zuvlyyleh geed bgaan bee butehguiee. Hudlaa baahan ajliin bair. Chi chadahgu bol buugaachee.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:42

Ийм жонхуу шиг юм хийх хэрэг байгаа юм уу хоёулааа боловсролтой мундаг эмэгтэйчүүд дөмөгхөн мист нь дээр тавиад улс орныхоо төлөө илүү юм хийх боломжийг нь гаргаж өгөөч

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:43

zawharsan ym bolormooo oorooo heltei eruuul saruuul hun shdeeeee

Зочин
Зочин
8 сар 31, 2022 11:35

zaaaa zaaa bayar hurgey

Зочин
Зочин
8 сар 31, 2022 12:04

zaaa amjilt

zochin
zochin
8 сар 31, 2022 12:53

ERUNKHII SAID CHADVARLAG KHUMUUSEER BAGAA BURDUULJ BAINA.AMJILT

Зочин
Зочин
8 сар 31, 2022 13:46

ХНХСайдаар яагаад Ариунзаяа солиод байгаа юм бол. Сарангэрэл бол сайн ажиллах юм болов уу!!!

Зочин
Зочин
9 сар 2, 2022 07:34

Ариунзаяа улс төрд ороод маш сайн ажиллаж байгаа бүсгүй шүү ХНХ сайдад маш сайн ажиллаж байсан

Холбоотой мэдээ

Back to top button