Монгол орны 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжжээ

Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог.
Тэгвэл Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлыг таван жил тутамдаа нэг хийдэг. Энэ дагуу "Water leadership Program" байгууллагаас
хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн гэх дүгнэлт гарчээ. Энэ нь 120.3 сая га талбай цөлжсөн гэсэн үг юм.
Улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 195 улс орон нэгдсэн байдаг.
Манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталж эхний 50 улсын нэг болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Water leadership Program" байгууллага MGL ornii tsuljiltiig uneleed baigaarai. Medeegee zov bich, eh survaljiig tavij, soyoltoi baij sur