Нийгмийн

У.Хүрэлсүх: Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхний цагийн хичээлийг эхлүүллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан сурагчид, эрдэмтэн багш нар, хүндэт эцэг эхчүүд ээ.

Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай ард түмэн эрт дээр үеэс эрдэм номыг дээдлэн шүтэж, эрдэм ном эрхэм баян хэмээн заан сургаж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Энэ жил Монголчууд бидний бахархал дэлхийн түүхийн суут хүмүүн Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Чингис хаан маань төрт ёс хууль цаазын доор монгол туургатныг нэгтгэн өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж мөнх тэнгэрийн хүчин доор Их Монгол Улсыг байгуулан Монгол үндэстний суу алдар, сүр хүчийг бадраан, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоож ирсэн түүхтэй билээ. Иймээс Эзэн Чингис хааны суу алдар түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан юм. Мөн энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Чингис хаан ба Монголын их амар амгалан” хичээлийг хүүхэд залууст бэлтгэн хүргэж байна. Монголчууд бид Их Монгол Улсын гал голомтыг сахиж байгаагаа гүнээ ухамсарлан Их эзэн богд Чингис хааныхаа суу алдар үйл хэрэг билиг сургуулийг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж төрт ёсны үнэт зүйлийг ор хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, хувь нэмрээ оруулах нь Монгол хүн бүрийн үүрэг билээ.

Эрхэм хүндэт хүүхэд залуучууд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2022 09:32

Шинээр томилогдсон сайдууд даа юу?

Зочинhg hg
Зочинhg hg
9 сар 1, 2022 09:46

энэ дүнхүү б�##�ай боловсролгүй амьтанд хичээл заах мэдлэг боловсрол байхгүй шүүдээ

Zochin
Zochin
9 сар 1, 2022 09:59

UHVEL TAAPNA.CHAMD "UHEL CH" BAGADANA.

Зочин
Зочин
9 сар 1, 2022 11:12

Та бүхэн ажлааа л сайн хийгээрэй бяцхан үрсүүдийн ирээдүйг гэрэл гэгээгээр дүүрэн байлгаж өгөөрэй

Холбоотой мэдээ

Back to top button