Газар хөдлөлтийн үеэр хүүхдүүдээ авч гарсан багш нарыг "баатар" хэмээж байна

2022 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Хятадын Сичуан мужын Яа'ан хотод 4.8 магнитиудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Энэ цаг нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өдрийн унталгын цаг бөгөөд багш нарын хувьд өдрийн хоолны цаг нь байжээ. Газар хөдлөлтийг мэдсэн багш нар гүйлдэн унтаж байсан хүүхдүүдээ сэрээхийг нь сэрээж, тэврэхийг нь тэвэрч нэг ч хүүхэд үлдээлгүй гадна талбайд гаргаж чаджээ.
Хэдий байнгын газар хөдлөлттэй бүс нутаг ч хүүхдийн өдрийн унталгын цагаар газар хөдөлсөн тохиолдол байдаггүй бөгөөд онцын аюултай нуралт үүсээгүй ч бүх хүүхдүүдээ хурдан шаламгай аюулгүй гадна талбайд гаргаж чадсан Сичуан мужын Яа'ан хотын цэцэрлэгийн багш нар нь бүх ард түмнийхээ хайр хүндэтгэл талархлыг хүлээгээд зогсохгүй үндэсний баатрын хэмжээнд яригдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэмжээнд хүүхдүүдийг аварна гэдэг нь цаг хугацаа зарцуулсан төлөвлөлт, дадлага, туршлага гэдгийг ойлгоосой. Нэг өдөр л энэ бүхнийг хийхгүй шүү. Энэ муж хэсэг газар хөдлөлт байнга болдог. 2008 оны газар хөдлөлтөөр Sichuan-d 69 мянган хүн амь үрэгдсэн шүү.