Хувьдаа компанитай эмэгтэй тэрбум төгрөгийн залилан хийжээ
Монгол Улсын иргэн, 59 настай, дээд боловсролтой, компанид захирал хийдэг эмэгтэй тэрбум төгрөгийн залилан хийсэн хэргээр шүүгдэж байна.
Тэрбээр 2012-2017 оны хооронд нийт 14 удаагийн үйлдлээр 1.022.774.977 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. Олон жил үргэлжилсэн энэхүү хэрэг гурван шатны шүүхээр хэд хэдэн удаа дамжин шилжсэн ч хамгийн сүүлд буюу ээ оны өнгөрсөн зураадугаар сарын 02-нд Дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаагаад байгаа аж.
Тодруулбал,
Э- нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “***” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 63.050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,
мөн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “***” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” загварын 2 ширхэг автомашиныг,
мөн 2014 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол “Олимп” хорооны 5 дугаар байрны ... тоотод Д.Д- аваргын хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны... тоотод байх иргэн С.Э-ийн ажиллуулж байсан “P” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-гаас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,
мөн 2014 оны 02 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-аас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2015 оны 03 дугаар сард иргэн Э.Т-аас Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны ... тоотод байх “Я” нэртэй иргэн Д-гийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�илангын их мастер авгай бна шдээ
hurdan shuuh hural n bolood yaliig n ogoichee udsaar baital daraagiin hen negniig huuraad bn shd nemed
Шоронд орсон гэсээн
Эмэгтэй хүний нэр хүндийг унагаасан ийм нэг хүний оронцогууд байх юмааа тархи нь дандаа буруу юмруу их ажиллаж байдаг өөдгүй гаруудыг сайн хашираагаад өгөх хэрэгтэй
ҮЙЛИЙН НЭГ НУГЛАЖ ИРДЭГ ГЭДГИЙГ Л ОЙЛГОХГҮЙ ОЙЛГОСОН Ч ТООХГҮЙ ЯВСААР ТАМЫН АМЬДРАЛТАЙ БОЛОХ ЮМ ДАА!!! ОДОО ЭНЭ ГАДУУР ХЭЦҮҮ АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮС БҮГД Л ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭЖ ЯВАА ЮМ ШҮҮ ДЭЭ!!!
Хэрэг нь тодорхой байхад энэ шүүхийн байгаа царай.
Emegtei hun baij ichih nuuree elgendeeee naasan amitan be
Ner nuureee barsan amitan be odooo tgd hariutslagaaaa uuurdeee huu min
Муу үйлдэл хийж өөрийгөөө насаараа сэтгэлдэээ муу хүн гэж шоронд хорих ямар хэрэг байна аа
MUUUHAI L YM HIIJ DEEE BUSDIIIN HODOLMORIIIG SHULJ HUURNA GDG IH MUUHAI
Ээ мэт з�##�илангаар, шантаажаар амьдардаг хүн хордуулдаг хүмүүсийг Цэнхэр үст Цэрэн шүгэл үлээж хэлсэн. Энэ з�##�илангын авгай О. Э нь нөгөө �##�дартай гээд байгаа Мөнх зулын хамаатан гэсэн.. Монголд ийм бүлэг хүмүүс бна.. О. Э нь үр суулгуулж жирэмсэн болоод ял завших гэж оролдсон ч ял авсан гэсэн. Хөнгөн ял авсан бна лээ.. 4 жилийн ял.. Жирийн дэглэмтэй хорих анг д..
Turk zalilan bna !! Suuliin ued iim zalilan ihessen