СПОРТ

Э.Цэндбаатар: Бооцооны 600 сая орж ирээгүй байна. Ирвэл олон нийтэд зарлана

Монголын анхны хамгийн өндөр буюу 600 сая төгрөгийн бооцоотой тулаанд МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар мэргэжлийн боксын төрлөөр /2022.09.09/ өрсөлдсөн.

Тамирчид нийт найман үе тулалдсан бөгөөд МУГТ Э.Цэндбаатар оноогоор илүүрхэж, ялалт байгуулсан билээ. Олон хоног тулаан сонирхогчдыг хүлээлгэж, суудлаасаа хараймаар гал гарсан тулаан болж өндөрлөсөн гэхэд хилсдэхгүй.

Харин тулааны дараа МУГТ Э.Цэндбаатар “Монголд З.Шинэчагтга шиг залуу, над шиг сайн тамирчин дахиад олон төрөх болтугай. Монголынхоо бүх ард түмэнд хайртай шүү. Шинээ өөрийнхөө төрлөөр намайг тулаанд дуудвал энэ 600сая төгрөгөө 1.2тэрбум болгож аваарай. Чамд амжилт хүсье” хэмээн хэлсэн.

Түүний хувьд тулаан болохын өмнө нь манай eguur.mn сайтад ярилцлага өгөхдөө “З.Шинэчагтгыг ялсан мөнгөө хорт хавдартай хүүхдийн эмчилгээнд зориулна” хэмээн хэлж байсан юм. Хоёр тамирчны хэн нь ч ялсан хүмүүнлэгийн ажилд зарцуулна хэмээж байв.


Тэгвэл МУГТ Э.Цэндбаатараас зарим зүйлийн талаар асууж тодрууллаа.

-Тулаанд ялалт байгуулсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Сайхан тулаан болж өндөрлөсөн шүү. Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье.

-Нэлээд хурц маргаан өрнөж цэглэгдэх болов. Одоо З.Шинэчагтга та хоёрын хооронд ямар нэг асуудал байхгүй биз дээ?

-Одоо бид хоёрын хооронд ямар нэг асуудал байхгүй. Эр хүмүүс шиг тэврэлдээд салсан. Бид хоёр баяртай байна. Шинээ өөрийнхөө төрлөөр намайг тулаанд дуудвал би дуртайяа хүлээж авах болно.

-Тулаанд ялсан бооцооны мөнгөө авсан уу. Анх тулаан дуусаад л ялсан нь аваад гарна гэж ярьж байсан шүү дээ?

-Бооцооны мөнгө хараахан орж ирээгүй байна. Хэрвээ ороод ирчихвэл би олон нийтэд зарлах болно.

-Хорт хавдартай хүүхдэд тусална гэж ярьсан хэвээрээ юу?

-Хэвээрээ байгаа. Бид хоёрын хэн ч ялсан сайн үйлсийн аян хийх байсан. Би тулааны дараа өөрийнхөө төрлөөр дуудаад 1.2 тэрбум болгож аваарай гэсэн үгэндээ ч гэсэн бат зогсох болно. Тулааны спортыг үнэ цэнтэй болгосон сайхан тулаан болсон. Бүгдэд нь баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оаа
Оаа
9 сар 12, 2022 08:24

Одоо зүгээр мөрөөрөө амьдар тэхүү. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг л. Уйлна дуулна согтоно шогтоно одоо болиоч. Ичдэггүй гар өөрийхөө тоглодог төрлөөр хүнтэй тоглочихоод. Нөгөөх нь өөр спортоор хичээллээд өчнөөн удчихсан байхад шүү

Зочин
Зочин
9 сар 12, 2022 09:31

oortoo zartsuulaarai

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 12, 2022 09:46

ХОЁР ХӨӨРЧИХСӨН АМЬТАС ХОШГОРООД ХОШИН ШОГИЙН ГОЛ ДҮРҮҮДЭД ТОГЛОСНОО МЭДЭЭГҮЙ ШААЖ ЯВНА !!! ЮУН 600 САЯ 600К ОЛДВОЛ ИХ ЮМ !!!

Зочин
Зочин
9 сар 12, 2022 09:58

Ээ чааваас бэлэн тавиад тоглуулана гээд бсан худлаа юм уу өгвөл өөртөө л зориулаарай чиний хүч хөдөлмөрийн мөнгө шүү харин өгч чадах бол уу даа

Зочин
Зочин
9 сар 12, 2022 09:59

Орж ирвэл өөртаө зориул.
Буянд өргөсөн мөнгө чинь
Буруу гараар будаа тээгдэнэ дээ

Зочин
Зочин
9 сар 12, 2022 09:59

Хэцүү цагт хэн ч өөрт чинь туслахгүй шүү хадг�##�амж хүүхдүүддэ нээгээд хий хүү минь

Зочин
Зочин
9 сар 12, 2022 09:59

Өөртөө зарцуулаарай дүү минь .энэ баячууд юу ч гаргахгүй бн шүү

Зочин
Зочин
9 сар 12, 2022 10:00

Яадаг байсан ч хөлс хүчээ гаргасан тулаанаар олсон бооцоогоо хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэдэг чинь сайн үйлс ????
тэр мөнгө нь шунаг сэтгэлтний гарт л орчхолгүй хэрэгтэй өвчтөндөө зориулагдаасай гэж хүсэх байна

Зочин
Зочин
9 сар 12, 2022 10:00

өөртөө зориулаа ичихэд яадгын мөнгөө өгөөч

Зочин
Зочин
9 сар 12, 2022 10:00

Өөртөө зориул.Асуудлуудаа шийдсэн нь дээр дээ.Чи ямар улстөрч биш

Зочин
Зочин
9 сар 12, 2022 12:21

ЭНЭ МӨНГӨ ЧАМД ИРЭХГҮЙ МАНГАР БАЦААНАА ШИНЭЭ МААНЬ ЭНЭ МӨНГИЙГ САЙН ҮЙЛСИЙН АЯНД ЧАМААС УРЬТААД ШИЛЖҮҮЛСЭН БАЙГАА ЧАМАЙГ БАС ҮНЭЛЭЭД ДАНСАНД ЧИНЬ 5000 ТӨГРӨГ ХИЙСЭН БАЙГАА.ЧИ МУУ НУСАН ТАГ АЯТАЙХАН БАЙГААРАЙ САЯХАН ЧИ ХЭН БАЙЛАА УРЬД НЬ САРМАГЧИН БАЙСНАА БҮҮ МАРТ МАРТВАЛ СӨНӨНӨ. ТҮМНИЙ ХАЙРЫГ ДААЖ АМЬДАР ХАЙР ДААХГҮЙ АЛДАРТАН ХӨӨРХИЙ ХАДАА АВАРГЫГ САНАЖ БАЙГАА БИЗ. ДАРУУХАН БАЙ ЧИ ХҮНЭЭС ҮГ СОНСОЖ СУР АРХИА БОЛЬСОН УУ? АРХИ УУЖ БОЛОХГҮЙ ЧИ ЭМГЭГ СОГТОЛТТОЙ ЮМ БИЛЭЭ.ЧИ НЭГ ИРЖ УУЛЗААРАЙ БИ ЧАМД ЗӨВЛӨЛГӨ ӨГӨХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БАЙНА

Зочин
Зочин
9 сар 12, 2022 17:31
Reply to  Зочин

Өөртөө зориул мөнгө олдуул битгий сайн үйлс гэж ярь цаад авсан нөхөд чин идээд уугаад байхгүй болно

Зочин
Зочин
9 сар 12, 2022 22:55

ta hoyr niileed nadtai halz vzhvv saihan wogon tsemtend orchii chadahgvi bol chatsaga tsarailaad daruuhan bai

Зочин эгч нь
Зочин эгч нь
9 сар 14, 2022 07:29

Мөнгө орж ирвэл өөртөө л зориулаарай Энэ мөнгө чиний өөрийн чинь бие сэтгэл оюун ухаанаа бие бялдараа зориулж байж олсон мөнгө шүү дүү минь Та нар оннироо шүү битгий цацаад хаячаарай

Зочин
Зочин
9 сар 14, 2022 10:18

Яг хэрэгцээтэй хүнд нь яг хэрэгтэй цагт нь эмчилгээнд нь зориулах л чух�##� шүү. С�##�хинд хийсгэсэн мэт үрэх тохиолдол зөндөө

baatar
baatar
9 сар 14, 2022 16:27

zugeer munguu uurtei zartsuul

Зочин
Зочин
9 сар 14, 2022 19:43

Odoo uls ni tatwar awd yg 600say ireech, hvnd uwchtei hvvhdvvded handiwlaj bga mungu ern haashaa ordog hynalt bdg boluu

Холбоотой мэдээ

Back to top button