УЛС ТӨР
Д.Зоригт: Би мөрийтэй тоглоом тоглоогүй

НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон. Улмаар Засгийн газрын хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан юм. Түүнийг мөрийтэй тоглодог гэх мэдээлэл Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авдаг 1111 тусгай дугаарт ирсэн аж.
Энэ талаар ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гараагүй. Ямар учраас ийм мэдээлэл гарсан талаар өөрөөс нь тодруулахаар Д.Зоригт даргыгаа дуудсан" гэлээ.
Тэгвэл НДЕГ-ын дарга Д.Зоригт "Яагаад ийм мэдээлэл гарсан талаар мэдэхгүй байна. Надад мөрийтэй тоглоомын мэдлэг ч байхгүй, тийм зүйл хийгээгүй. Сүүлийн гурван өдөр гадуур ажилтай, ажилдаа очоогүй. Ийм мэдээлэл гарсныг өнөөдөр л мэдлээ" хэмээх тайлбар өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тоглоогүй болоод зураг хөрөгтэйгэээ илчлэгдэхэв дээ
Сарангэрэл сайд та хоёр монголын ард түмнийг багахан доромжлоорой
Өөрийнхөөө унасан нүхэнд өөрөө л унасан байна шдээ хэн энийг ажлын байрандээрээ мөрийтэй тогло гэсэн юм хохчинь
iiimerhuuu sarangerel ene metiiig ymnuuudiig z##luulj baih heregtei
arau arai moriiitei togloood bhdaa yahuu dee
сайдтайгаа хамт тоглосон юм биш үү
Чи бол тоглоогүй л гэж мэлзэнэ л дээ. Чинийхээр болохгүй. Чи бодвол сарангэрэлийг овоо авилгадаа биз. Ажлаа өг. Төрийн ажлыг 1 өдөр авдаг нөгөө өдөр өгдөг.