Нийгмийн

Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар алттай шороо ачуулж байсныг илрүүллээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны долоодугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд уг талбайг цагдаагийн байнгын хамгаалалтад авч ажиллаж байна.

Тус газар хамгаалалтад байх хугацаанд ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт мэдээлэл ирсний дагуу алба хаагчид газар дээр нь очиж шалгахад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ж”, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн “М”, тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “Г”, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч “Г”, тус аймгийн Ерөө сумын иргэн “Н”, тус сумын Бугант тосгоны иргэн “О” нар үгсэн тохирч, хууль бус үйл ажиллагаа явуулж байжээ.

Тодруулбал, Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны наймдугаар сарын 28-ны өглөөний 07-08 цагийн орчим тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй үйлдэл шалгалтаар илэрсэн тул хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах”арга хэмжээ тооцжээ.

Цагдаагийн алба хаагч болон төрийн байгууллагын албан тушаалтнууд урьдаас үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны есдүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 28, 2022 18:42

Цагдаа хулгайч хоёр ихэр юм.

Зочин
Зочин
9 сар 28, 2022 19:48

САЙХАН ХЭЛЖЭЭ ЦАГДАА ХУЛГАЙЧ ХОЁР ОДОО НЭГ ЮМ ГЭЖ.ИЙНХҮҮ МОНГОЛ УЛС ААЖМААР МӨХӨЖ БАЙГААГ БИД ЗҮГЭЭР Л ХАРААД СУУХ УУ? ТӨР ЯЛЗАРЧ НОГЗОРЧ ЯНХАН ХҮҮХНИЙ АЛХИУЛСАН ҮТРЭЭ ШИГ БОЛЧЛОО ЯАНАА ТЭР ҮНЭР ТАНАРЫГ НЬ БУЗАР ЮМАА ЦАГДАА МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТТАЙГАА НИЙЛЭЭД ХУЛГАЙ ХИЙХЭЭР ОДОО ЯАНАА ЯАНА БҮГДЭЭРЭЭ ХЭНДЭЭ ИТГЭЖ БООВОО ГАЧААДАХ ЮМ БЭ? СДА ГЭЖ

Зочин
Зочин
9 сар 29, 2022 11:17

Төрийн цагдааг гутаах хэрэггүй баригддаггүй хулгайч нар олон олон байр үнэтэй түрээслээд татвар төлдөггүй хулгайч байна насаараа зах дээр наймаа хийж татвараа нууж хулгайч шиг амьдарсан наймаачид чeнж нар бас байна

Зочин
Зочин
9 сар 29, 2022 11:48

Ер нь МХХ, м�##� эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан 4 лээ нийлж намар болгон нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, эрүүл ахуйг хамга�##�ах чиглэлээр постон дээр гарч ажиллахдаа хуулийг гууль болгодог жамтай, нийлж архидана, посттой ойр бууд�##�д хонож заваарцгаадаг улс

Зочин
Зочин
9 сар 29, 2022 12:22

Эдийн засаг, Байг�##�ь орчин гэх мэт Хулгайн үйлдлүүдэд Төрийн цагдаа, Мэргэжлийн хян�##�тынхан Албан туша�##�аа ашиглан Хуйв�##�даж, Авилга авч оролцдог нь Бараг л бизнес болчихсон шүү дээ? Мэдэгдээгүй ийм хэрэг *газар сайгүй гаарч байгаа ч Төрийнхөн мэдсэн ч Таг чиг байдаг нь Тэд өөрсдөө үүнээс ч том том Хулгай луйврын хэрэгт орооцолдчихсон байдагтай нь холбоотой учраас *Хулгайч Хулгайчаа барьж өгдөггүй* тангаргатай л хуйв�##�даан юм шүү!

Зочин
Зочин
9 сар 29, 2022 16:50

Хн. Төр нь шүү дээ. Цайцан юм.

Зочин
Зочин
9 сар 29, 2022 19:45

Цагдаа байцаагч нар бага гарын хулгайч нар биш болжээ

Холбоотой мэдээ

Back to top button