Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Эрүүл мэндийн байгууллагаас тус өдөрт зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
• Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаагаа 40 секунд яриарай.
• Хэрвээ чи хайртай нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд одоо хэр зэрэг байгааг нь асуугаарай.
• Хэрвээ та сэтгүүлзүйн салбарт ажилладаг бол 40 секундын хугацаанд статистик тоо, ярилцлага зэргийг мэдээндээ онцлоорой.
• Хэрвээ та урлаг, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутрал болон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундын мэдээг нэвтрүүлэг, бүтээлийнхээ дундуур гаргаарай.
• Хэрвээ та ажил олгогч бол 40 секундыг ажлын орчин дахь сэтгэл зовоож буй асуудлын талаарх ажилчдаа дэмжих эерэг орчинг бий болгоорой.
• Хэрвээ та олон сонсогчид, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай бол сэтгэцийн эрүүл мэндийн талаар хүмүүсийн түүх, мэдээллийг багтаасан 40 секундын хэсэгтэй болоорой.
• Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол олон нийтэд 40 секундын статистик тоо мэдээг онцолж, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх талаар олон нийттэй нээлттэй харилцаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.