Нийгмийн

Сонгинохайрхан уулын бэлд барих "Хайрхан" зах ирэх онд ашиглалтад орно

Хотын баруун захад Сонгинохайрхан уулын бэлд “Хайрхан нэгдсэн худалдааны төв” баригдахаар шаваа тавьлаа.

28 га талбайд байгуулагдах тус төв нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх бөгөөд баруун аймгууд эндээс бараагаа татах боломжтой болно.

Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр босгож буй "Хайрхан худалдааны төв" ирэх 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд 620 ажлын байр шинээр бий болж, 16 аймаг, 256 сумын иргэд үйлчлүүлнэ хэмээн тооцоолж байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

уулын бэл дэх зах улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах уу

Зочин
Зочин

Газар мундсан биш шүтээнийхаа бэлийг бузарлах ямар хэрэгтэй юм бол. Тэрүүхэндээ ан амьтантаы газар байсан юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button