Нийгмийн
11 аймагт өвөлжилт хүндэрнэ

Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг бэлтгэсэн бөгөөд тодруулбал, өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг бэлтгэжээ.
Харин отор нүүдлийн тухайд энэ жил аймаг дундын 9 отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулахаар тооцоолон ажиллаж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Больж, үхэж байсан м�##�чид, нөгөөдөх чинь жигтэйхэн сүйд болно доо